Ж.Батсуурь: Дотоодын хүнсний хэрэгцээг хангадаг тариалангийн талбайг өмчлүүлж болохгүй
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.06.20

Ж.Батсуурь: Дотоодын хүнсний хэрэгцээг хангадаг тариалангийн талбайг өмчлүүлж болохгүй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр МАН-ын бүлгээс байгуулсан Газрын тухай багц хуулийн төслийн талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байгаа юм. 

-Газрын тухай хуулийн төсөл улс төрийн намууд, иргэдийн дунд зөрчил үүсгэж байна. Ажлын хэсгийг ахалж байгаа гишүүний хувьд хуулийн төслийг нэлээд нухацтай судалсан байх. Маргаан дагуулаад байгаа заалтуудыг шийдвэрлэх ямар санал санаачилга бүлгийн гишүүдээс гаргаж байна вэ? 

-Газрын багц хуулийн талаар эрдэмтэн, судлаачдын дунд олон удаа хэлэлцүүлэг явуулсан. Ингээд Газрын тухай суурь хуулиа хамгийн түрүүнд баталчихаад дараа нь дагалдах хуулиа оруулж ирэх нь зүйтэй юм байна гэж үзлээ.

Газартай холбоотой асуудал Монгол хүн бүрийн эрх ашгийг хөндөж байдаг. Үүнээс хараат хүн гэж байхгүй. Яагаад гэвэл газар хувь хүн, айл өрх, үйлдвэр үйлчилгээний, газар тариалангийн хэлбэрээр иргэн болгоны аж амьдралтай холбогддог.

Энэ хуулийг хэлэлцэж эхэлснээс хойш төсөлд байгаа зөрчилтэй заалтуудаар эрх ба ригчдаас хариулт авахыг орол дож байна. Жишээ нь уг хуулиар мал аж ахуй эрхэлж байгаа иргэдэд бэлчээрийн газрыг ашиглуулах тухай заасан байна. Ер нь ашиглуулна гэдэг өмчлөхтэй агаар нэг.

Ер нь ашиглуулна гэдэг өмчлөхтэй агаар нэг.

Иргэд өвөлжөө, хаваржааны газраа хамгаалж хашаа татахаас эхлээд айлын малыг оруулахгүй хөөх гэх мэт нийтлэг зөрчил үүснэ. Манайх бэлчээрийн мал ахуйн тогтол цоотой. Тэгэхээр бэлчээрийн газрын асуудал зайлшгүй хөндөгдөж байгаа юм. Манай аймаг, сум бүрийн байгалийн зүй тогтол харилцан адилгүй.

Одоо манайх бэлчээрийг дундын эзэмшлийн журмаар ашиг лаж байгаа. Яг энэ жишгээрээ бэлчээрээ ашиглаад харин отрын бүс нутгаа хамгаалж, байгалийн гамшиг тохиолдсон үед ашиглаад явбал яасан юм гэсэн байр суурьтай байгаа. Хангайн зарим бүс нутагт бороо хур элбэгтэй учраас бэлчээрийн газрыг эзэмшүүлсэн нь дээр гэх хүн ч таардаг.

Гэхдээ ихэнх иргэд бэлчээр эзэмшүүлэхийг дэмжихгүй байгаа. Бид бэлчээрийг дундын эзэмшлийн журмаар ашиглуулсан нь дээр гэж үзэж байгаа.

 -Тариалангийн талбайг өмчлүүлэх заалт орж ирсэн гэх юм. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

 -Тариалангийн газрыг хувьчлах заалт энэ хуульд орсон. Тухайн хүн тариалангийн газрыг өмчлөхөөр бусдад шилжүүлэх, худалдах эрх нь нээгдэж байгаа юм.

Ингэхээр тариалангийн талбайг худалдаж авсан эсвэл өмчилсөн хүн эдийн засгийн ашгаа бодоод өөр зориулалтаар ашиглаж эхэлбэл бид дотооддоо гурилан бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрэх сөрөг үр дага вартай. Тариа тарих ашиггүй, алдаг далтай байна тосны ургамал тариална гэвэл нэгэнт газраа өмчлөөд авчихсан иргэнийг боль гэх эрх бидэнд байхгүй.

Харин дотоодын хүнс, хүнсэн бүтээгдэхүүний хэрэгцээгээ хэрхэн хангах вэ гэдэг асуудал урган гарна шүү дээ. Иймэрхүү олон асуудалтай бидний байр суурь нэгдэхгүй байгаа юм. Тиймээс өргөн хэмжээний хэлэлцүүлэг явуу лахаас гадна газрын талаар төрөөс баримтлах бодлогоо эхлээд тодорхой болгох талаар ярилцаж байна.

Түүнчлэн Газрын тухай багц хуулийн төслөө эгүүлэн татаж авах эсвэл маргаан дагуулаад байгаа тав, зургаан асуудалд цэг тавьж шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Ер нь бэлчээрийн газрын асуудалд иргэд эмзэг хандаж байгаа учраас бэлчээрийн тухай бие даасан хууль гаргах санал ч гарч байна.

 -Газрын бирж байгуулах тухай хуульд тусгасан. Ямар чиг үүрэгтэй байгууллага вэ? 

-Ер нь газрын асуу дал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тухай жаахан маргаантай байгаа. Зөвхөн газрын асуудал эрхэлсэн хороо байгуулах санал зарим хүн гаргаж байна. Одоо Байгаль орчин, ногоон хөгжлийн яам /БОНХЯ/ газрын асуудлыг давуу эрх тэйгээр мэдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа.

Түүнчлэн БХБЯ-ны дэргэд байгуулсан нь дээр гэх хүн ч байна. Миний хувьд БОНХЯ газ рыг зөвхөн байгаль хамгаалах мэргэжлийн хүрээнд явцуу байдлаар харах юм бол үр дүн муутай гэж үзэж байгаа. Байгалийн баялаг, газрыг ашиглаж байж үр дүнд хүрдэг. Тэгэхээр байгаль орчин хариуцсан яамдаа харьяалуулахаар ашиглах эрхийг нь нээлттэй өгөхгүйгээр энэ ч ийм, тэр нь ч тийм газар гээд байвал төвөгтэй. 

-Та хангайн бүсийн зарим иргэн газар эзэмшүүлэхийг дэмждэг, говийнх болохоор олонхи нь дэмжихгүй байгаа гэлээ. Ер нь бүсчилж зарим нь бэлчээр эзэмшүүлж, үлдсэн нь ашиглуулах журмаар шийдэх боломжгүй юү?

 -Тэгж ангилах нарийн төвөгтэй. Бараг боломжгүй зүйл. Харин бэлчээрийн тухай хууль гаргаад ямар байдлаар зохицуулалт хийвэл дээр вэ гэдгийг иргэдээс санал авах замаар шийдэж болно.