2014.06.17

МУ-ын иргэн газрыг өмчлөх бус ашиглах эрхтэй

Хуульд өөрчлөлт оруулах тухай олон нийтэд ташаа мэдээллийг хүргэлээ гэж УИХ дахь ардчилсан намын удирдлага мэдэгдээд байна.

Бүлгийн гишүүд  УИХ-ын холбогдох ажлын хэсгийн боловсруулсан газрын тухай хуулийн төслийн талаар зарим тайлбарыг өгчээ.

Монгол Улсын иргэн газрыг оршин суух зориулалтаар ашиглаж болно гэсэн заалт байдаг. Энэ бол хуулийн гол үнэтэй шинэ санал гэж бодож байна.

Монгол улсын иргэн өмчилөхөөс гадна, ашиглах боломж бүрдэж байгаа. Гадаадын иргэн болон харьяалалгүй хүмүүс, оршин суух хэлбэрээр ашиглаж болно гэж Газрын тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар хэлсэн юм.