Г.Баярсайхан: Өөр чухал асуудлууд руу анхаарлаа хандуулаач Ерөнхий сайд аа
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2013.01.29

Г.Баярсайхан: Өөр чухал асуудлууд руу анхаарлаа хандуулаач Ерөнхий сайд аа

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярипцлаа.

-УИХ-аар хэлэлцэж байгаа Газрын багц хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж байна. Энэ хууль гарвал иргэдийн газрыг албадан булааж авах бололтой. Чухам ямар учиртай хууль гаргах гээд байна вэ?

Хотын төвлөрөл их болж байгаатай холбогдуулан хот суурин газрын асуудал хурцаар тавигдаж байна. Хэдийгээр Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй ч өнөөдрийн байдлаар нийт иргэдийн дөнгөж арван хувь нь газраа өмчилжээ. Улаанбаатар хотын дөнгөж долоон хувь газартай болсон байх жишээтэй.

Нийслэлийн 1 112 600 иргэний ердөө 7,5 хувь нь газар өмчлөн аваад байгаа аж.

Тэгэхээр цаана нь иргэдийн 90 гаруй хувь нь газар өмчлөх эрхээ эдэлж чадаагүй байгаа юм. Хууль иргэн бүрт тэгш шударга үйлчлээгүйн нотолгоо энэлдээ. Үүнийг  засч залруулахын тулд Газрын багц хуулийг санаачлан УИХ-аар хэлэлцэж байна. Багц хуульд газрын кадастртын тухай, Төлбөрийн тухай, албадан чөлөөлөх тухай хуулиуд багтаж байна. Мөн газар өмчлөхийн хуулийг шинэчлэн найруулахаар төсөл боловсруулсан байгаа.

-Газрыг иргэдэд ямар аргаар өмчлүүлэх билээ. Бүгдэд нь сертификат тараана гэл үү?

-Фернандо Де Сото гэдэг эрдэмтэн Монголд эдийн засгийн эргэлтэд ороогүй долоон мяллиард гаруй ам долларын хөрөнгө байна гэж хэлсэн байдаг. Энэ бол газар учир  нь манай иргэдийн маш цөөхөн хувь нь газар өмчилж, эзэмшээгүй үлдсэн газар их байна гэсэн үг. Гэтэл 1990 онд малаа 1996 онд орон сууцаа өмчлөөд авчихсан байдаг. Энэ хооронд малаа орон сууцаа ч өмчилж аваагүй олон иргэн бий. Энэ хүмүүс газраа өмчилж авах эрхтэй шүү дээ. Энэ үүднээс иргэн бүрт газар өмчлүүлэхээр болж байна. Иргэн бүрт газар өмчлөх сартификат өлгоно. Ингэхээр гэдаадын иргэд манай газраас өмчлөөд авчих вий гэсэн болгоомжлол хаа хаанаа бий. Гэхдээ ийм асуудал байхгүй. Зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй.

-Ардчилсан нийгэмд аливаа зүйлийг иргэдтэйгээ тохиролцолгүй гээр Шууд албам хүчзэр шийдэх тухай ойлголт байдаг болов уу?

Үүнийг зөв олгох хэрэгтэй. Газрыг албадан чөлөөлнө гэдэг бол гэр хорооллын бүх иргэдэд хамаарахгүй. Зөвхөн улсын хөрөнгөөр гудамж зам гаргах шаардлагатай газраас иргэдийг нүүлгэнэ гэсэн үг. Сургууль, цэцэрлэг барих газарт байгаа иргэдииг газраа чөлөөлөхийг хүснэ гэсэн үг. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөө хийж байгаа ажил. Гэхдээ миний хувьд иргэдийн хувийн өмч болсон газрыг шууд булаагаад авахыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн иргэний газрыг авахдаа оронд нь орон сууц юм уу эсвэл мөнгөн урамшуулал олгох нь зүйтэй гэдэг саналтай байна.

Хэлэлцүүлгийн явцад шүүмжлэлтэй зүйлүүдийг нь сайжруулж  Газрын багц хуулийг улам сайжруулахын төлөө ажиллана. Ямарч байсан иргэд газраа чөлөөлж өгөхдөө сэтгэл ханамжийн баталгаатай үлдэх ёстой. Төр ч иргэдээ хохироохгүй байх үүднээс асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ тухай хуульд огт дурдаагүй байжээ.

Тийм хүмүүсийн шүүмжлээд байгаа зүйл ортой анх орж ирсэн хуулийн төслийг илүү боловсронгүй болгохын тулд ард иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлж аь болох ард түмний эрх ашигт нийцүүлж өөрчилнө.

-Яагаад АН-ынхан иргэдийнхээ газрыг булааж, дээрэмдэх хууль санаачлав ааг гэдэг нь сонин байгаа юм. Ер нь сүүлийн үед ардчилсан Засгийн гаргаж байгаа шийдвэрүүд түрэмгийлэлийн шинжтэй байх боллоо. Ардчилал гэж үүнийг хэлдэг юм болов уу.

Үнэхээр шинэчлэлийн Засгийн газрын явуулж байгаа бодлого, зарим шийдвэрт шүүмжлэхээр зүйлүүд байна. Мэдээж олонхийн төлөө гаргаж байгаа шийдвэр бий. Түүнийг дэмжиж байна. Гэхдээ зарим нэг шийдвэр нь шүүмжлэл дагуулж байна.

Засгийн газарт бараг хамаагүй зүйлүүдэд хэт оролцоод байгаа тал бий. Жишээлбэл сайтын сэтгэгдэлийн асуудлыг орхичих л хэрэгтэй. Дэлхий даяараа хүн болгон коммент бичиж улч төрчдөө эрх баригчдаа шүүмжилдэг шүү дээ. Би лав сайн муу хэлүүлэхээс айдаггүй.телевизүүдийг хаана бооно гэх мэтээр ярих болж.  Энэ бүх шийдвэр чинь шинэчлэлийн Засгийн газарт эргээд хасах оноо авч ирнэ шүү. Иргэдээс хасах оноо авах зүйлтэй ноцолдож байхын оронд өөр чухал асуудлууддаа анхаарлаа хандуулаач гэж Ерөнхий сайдад хэлмээр байна.

-Сүүлийн үед гишүүд юу дуртайгаа хууль болгоно гэдэг боллоо. Ж.Батзандан гишүүн гэхэд хүний ямар эхнэр  нөхөртэй байхыг заах гэж байна. Саяхан нийтлэлч Баабар бичсэн байна лээ. Францын парламентийн гишүүдийн арван хувь нь буюу 58 гишүүн нийлж байж хууль санаачлах эрхтэй болдог гэж. Манайх ч гэсэн ийм зарчмаар явбал чанартай хууль гарах юм бишүү. Та юу гэж бодож байна вэ?

Хэн дуртай нь юу хүссэнээ хууль болгон гаргаж байна гэж хэлж болохгүй л дээ. УИХ-ын гишүүд бол ард түмнээсээ дэмжлэг авч сонгогдсон хүмүүс. Тиймээс бид хууль санаачлах эрхтэй. Францад тийм байж магад 70 сая хүн амтай, дэлхийн их гүрний хувьд ийм зарчмаар явах нь зүйн хэрэг биз. Харин бид бол цөөхүүлээ. Иргэдийн төлөөлөл болоод УИХ-д ороод ирчихсэн хүн ямарч хууль санаачлах эрхтэй. Түүнийг нь парламентийн 76 гишүүн дэмжих үү, үгүй юу гэдэг нь өөрөө шүүлтүүр байхгүй юу. Нэг гишүүн чухал санаа гаргаж болно шүү дээ. Заавал арван гишүүн нийлж байж зөв хууль гаргадаг. Нэг хүн буруу зүйл санаачилдаг гэсэн ойлголт байж болохгүй. Ж.Батзандан гишүүний хувьд өөрийнхөө үзэл бодлоор хуульч санаачлаа байлгүйдээ. Үнэндээ гадаад эхнэр нөхөртэй байх нь хувь хүний л хэрэг. Түүнийг хуулиар зохицуулна гэж юу байхав. Наймдугаар богд Жавзундамба хутагт бол түвд хүн байсан. Гэвч Монголын тусгаар тогтнолын төлөө ямар их зүтгэсэн билээ. Монгол газар шороо, монголчуудын төлөө хэр сэтгэлтэй байна гэдэг нь чухал болов уу.