11-11 төвд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Газрын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. 11-11 төвийн цахим хэлэлцүүлэг энэ сэдвийг тойрон өрнөлөө.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төслөөр ажлын хэсэг таван удаа албан ёсны хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, хууль хяналт, шүүх, өмгөөллийн байгууллагынхан, малчид, тариаланчдын төлөөллийн саналыг нэгтгэсэн хуулийн төслийг байнгын хороонд оруулан хэлэлцүүлэхэд бэлтгэж байна гэлээ.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан хуулийн төсөл, одоогийн өргөн бариад байгаа төслийн хооронд цөөхөн өөрчлөлт бий гэдгийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хэллээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд “Монгол Улсын иргэнд газар нэг удаа үнэгүй өмчлүүлнэ” гэж заасан.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд өмчлүүлэх газрын хэмжээ нь Улаанбаатар хотод 0.07 га, хөдөөд 0.5 га байхаар заасан нь шинэ хуулийн төсөлд хэвээр байгаа гэлээ.
Эзэмших гэдэг ойлголтыг энэ хуулийн төсөлд зөвхөн төрийн төсөвт байгууллагуудад хамруулахаар оруулжээ.
Эзэмших гэдэг ойлголтыг энэ хуулийн төсөлд зөвхөн төрийн төсөвт байгууллагуудад хамруулахаар оруулжээ.
Монгол Улсын иргэн газар ашиглаж болно.
Ашиглахдаа тодорхой үйл ажиллагаа явуулах зураг төсөлтэй гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай хийхээр заажээ.
Мөн Монгол Улсын иргэн газрыг оршин суух зориулалтаар ашиглаж болно гэсэн заалт бий.
Хуулийн шинэ төсөлд гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Монгол Улсад оршин суух хугацаандаа зөвхөн орон сууцны зориулалтаар газар ашиглуулах заалт бий.
Түүнээс эзэмшүүлэх, өмчлүүлэх гэдэг үг огт байхгүй гэж УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хэллээ. Цахим уулзалтын үеэр 3000-аад иргэн холбогдож Газрын тухай багц хуулийн төслийн талаар мэдээлэл авлаа.