Б.Гарамгайбаатар: Газрын тухай хуулийг ямар нэгэн байдлаар гаргуулахгүй байхын тулд бүлэг хүмүүс ажиллаж байна
Хэлэлцэж буй хуулийг мушгин гуйвуулах ажлыг гишүүдийн оролцоотой хийж байгаа нь харагдаж байна.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Газрын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
-Газрын тухай хуулийг өнгөрөгч оны нэгдүгээр сард Засгийн газар өргөн барьсан. Уг хуулийг батлахгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Сүүлдээ эсэргүүцлийн жагсаал цуглааны хэлбэрт шилжижсарын 10-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан.
Газрын тухай таван багц хууль байгаа. Хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш УИХ-ын бүтцийн байгууллагуудад шилждэг. Тиймээс хуулийн төслийн ажлын хэсэгт Их хуралд суудалтай намуудын төлөөлөл, бие даагчид, их хурлын гишүүд орсон. Мөн мэргэжлийн байгууллага, ТББ-ыг оролцуулсан дэд ажлын хэсэг мэргэжлийн туслалцаа үзуүлэн ажилласаар явна.
Энэ ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байна. Газрын тухай хууль нь гурав дахь парламентдаа дамжигдан яригдаж байгаа юм. Энэхүү хууль нь Үндсэн хуультай дүйцэхүйц хэмжээний хууль ч гэгддэг. Тиймээс уг хуулийг гаргахын тулд нэлээд ул суурьтай хандах ёстой.
Асуудлын хүрээнд Их хурлаас байгуулагдсан ажлын хэсэг зургаан удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гэхдээ хэлэлцүүлэг бүр өөр өөрийн агуулгатай болсон. Тухайлбал, Газрын тухай хууль нь хууль зүйн талаасаа хэллэг нь ямар байх, газар тариалангийн чиглэлийн мэргэжлийн хүмүүс, газар тариалан эрхлэгчидтэй, малчид, мап аж ахуйн мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцсон. Одоо болтол хэлэлцүүлгүүд дуусаагүй байна.
Хэлэлцүүлгүүдийн үед ;хуультай холбоотой бус зөвхөн улс төрийн шинжтэй асуудлууд гарч ирээд байгаа юм. Өмнөх парламентын үед гаргасан Газрын тухай хуулин дээр яриа гараад байна. Тодорхой хугацаагаар газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх нь өмнөх хуулийн зүйл заалтаараа байгаа. Тэр нь яг хэвээрээ үргэлжилж байгаа юм.
-Яг хэдэн жилээр яаж газар эзэмшүүлнэ гэж заасан юм бэ. Жишээлбэл гадныханд 100 жилээр газар өмчлүүлнэ гээд орсон гээд сөрөг хүчин мэдэгдээд байгаа?
-Хуулийн заалт дээрээ тодорхой бий. Хэлэлцэгдэж буй хуульд гадаадын иргэн, аж ахуй нэгжүүдэд газрыг ашиглуулах зориулалтаар л оруулж ирж байгаа. Түүнээс эзэмшүүлэх гэдэг үг огт байхгүй. Төсөвт байгууллагууд ийм зориулалтаар эзэмшиж болох юм.
Харин бусад нь ашиглах зориулалтаар гэрээ хэлцэл байгуулах ёстой гэсэн зүйл заалтыг оруулсан. Ашиглах дотор нь газар тариалангийн зориулалтаар болон бусад зориулалтаар ашиглаж болно. Харин бэлчээрийн хувьд тусгай хууль гаргах ёстой гээд холбогдох байгууллага нь бэлчээртэй холбоотой хэсгийг нь татаад авчихсан. Тиймээс бэлчээрийг өмчлүүлэх гэх мэт янз бүрийн асуудал огт байхгүй.
-Уг хуулийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулна гэж байна. Тэд яг ямар шалтгаанаар хуулийн төслийн ямар заалтыг эсэргүүцэн жагсаж байгаагаа хэлэв үү?
-Би ажлын хэсгийн ахлагчийн хувьд тодорхой байр суурь барьж байгаа. Өнөөдөр Газрын тухай хууль УИХ-аар ороод анхны хэлэлцүүлгийн шатанд яваа. Хуулийг хэлэлцэх эсэхийг л чуулганаар шийдсэн. Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон тул хууль ийм тийм болсон гэж ярихаас илүүтэйгээр уг хууль байнгын хорооны хуралдаан, чуулганаар орсны дараа хуулийн зүйл заалт бүрийг тайлбарлаж өгөх илүү оновчтой гэж бодож байсан. Гэсэн ч.
-Гэсэн ч юу болоод байна гэж?
-Хүмүүс дундуур нь улс төр хийгээд явна. Зарим нэг гишүүд ард түмэнд сайн хүн болох гэсэн улс төрийн тоглолтуудыг шууд хийж байна. Энэ хүмүүсийг нэр заагаад хэлчихэж ч болно.
-Тэдгээр зарим гишүүн нь хэн, хэн юм бэ?
-Жагсаал цуглааныг ТББ-ууд зохион байгуулж байна. Үүнд С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн шууд оролцоотой байгаа гэдгийг шууд хэлье. Мөн МАН-ын тодорхой гишүүд ч холбоотой. Ё.Отгонбаяр гишүүн твиттер хуудсаараа тодорхой зарласан байна лээ. Энэ мэтчилэн гишүүдийн оролцоотой хэлэлцэгдэж буй хуулийг мушгин гуйвуулах ажлыг хийж байгаа нь харагдаж байна. Түүнээс өөрөөр шууд хэлэх боломж байхгүй байх.
-Тэдний зүгээс уг хуулийг яг яах ёстой гээд байгаа юм?
-Яг яах ёстойг нь би хэлж мэдэхгүй. Б.Бат-Эрдэнэ гишүүн манай ажлын хэсэгт бий. Бие даагчдын зөвлөлөөс төлөөлөл X.Болорчулуун гишүүн ажиллаж байна. МАН ажлын хэсэг байгуулж ахлагчаар нь Ж.Энхбаяр гишүүнийг сонгосон. МАН гэхэд бүлэг дээрээ ярьж байгаад бүлгийн шийдвэрээ өгнө гэдгээ мэдэгдсэн.
Бид бүлгийн шийдвэрийг нь өнөөдрийг хүртэл хүлээж байна. Ардын намын бүлгийн шийдвэр гарахгүй байгаа нь бүлэг дотроо зөрчилтэй нь харагдаж байгаа л даа. “Шударга ёс” эвсэл дээр ч зөрчилтэй асуудал бий. Бүлгийн шийдвэрүүд эцсийн байдлаар гараад ирчихвэл янз бүрийн асуудал гарахгүй.
Тэгсэн хэрнээ баяр наадам дөхөхийг далимдуулж хууль батлах гэж байна гэсэн буруу мессэж тараагаад байгаа нь зүгээр л тэдний хийж байгаа улс төр. Бүлгийнхээ дотоод асуудлыг шийдэж чадахгүй байж бусдын ажилд саад болж байгаагаа эвтэйхэн аргаар сайхан болгож харагдуулах гэсэн нэг хэлбэр.
-Газрыг өмчлөх, эзэмшүүлэх гэдэг хоёр үгийн утгыг буруу ойлгоод байна. Эсвэл ойлгосон ч ойлгохыг хүсэлгүй мушгин гуйвуулах үйл ажиллагаа явагдаад байна уу. Үүн дээр тодорхой тайлбар хэлэхгүй юу?
-Өмнөх болон одоогийн хууль хуулийн төсөл дээр ч гэсэн “өмчлөх” гэдэг үг бий. Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний тухай хуульд “Монгол Улсын иргэнд газар нэг удаа үнэгүй өмчлүүлнэ” гэж заасан. Тэр өмчлүүлэх газрын хэмжээ нь Улаанбаатар хотод 0.07 га, хөдөөд 0.5 га байх юм. Тухайн газар өмчилж авсан иргэнд газраа яаж өмчлөх нь тухайн хүний эрх гэж би ойлгодог.
Сүүлийн үед гэр бүлийн хэрэгцээнд гэж өөрчилсөн. Одоо хэлэлцүүлж буй хуульд ашиглуулах гэдэг нь ‘‘Монгол Улсын иргэн газар ашиглаж болно" гэж тусгасан. Тухайн газрыг ашиглахаар авсан бол зөвхөн орон сууцны зориулалтаар ашиглана гэж заасан. Өмчлүүлэхээр авсан иргэн тэр хэмжээтэй газар дээрээ ямар үйл ажиллагаа явуулах нь тэдний эрхийн асуудал. Албан байгууллага, гадаадын иргэнд газар өмчлүүлээгүй.
-Гадны иргэнд 100 жилээр газар ашиглуулна гэдэг дээр маргаан гараад байна. 100 жилээр газар ашиглуулахаар зааж байгаа юм уу?
-100 жил гэх мэтээр тодорхой тоог шууд хэлж чадахгүй. Өмнөх хуулийн заалт одоо ч хэвээрээ бий. Түүнээс өөрөөр өөрчилсөн зүйл огт байхгүй. УИХ-ын ажлын хэсгийн эцсийн хувилбараар “Газар бол төрийн өмч. Монгол Улсын төрийн төсөвт байгууллага л эзэмшиж болно. Гэхдээ үйл ажиллагаа явагдах тодорхой чиглэл хугацаагаар гэрээ байгуулна” гэж оруулж байна. Өөр эзэмших тухай заалт байхгүй.
Ашиглах гэдэг дээр Монгол Улсын иргэн, Монгол Улсын хуулийн этгээд ашиглаж болно. Гэхдээ “тодорхой үйл ажиллагаа явуулах зураг төсөлтэй гэрээг аймаг, нийслэлийн Засаг дарга хийж, ашиглана’’ гэсэн заалт байгаа. Гэрээн дээр нөхцөл шаардлагууд тодорхой тусгагдана. Мөн “Монгол Улсын иргэн газрыг оршин суух зориулалтаар ашиглаж болно” гэсэн заалт байгаа. Үүний шийдвэр, гэрээгээр сум, дүүргийн Засаг дарга нар шийдвэр гаргана. Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Монгол Улсад оршин суух зорилгоор мөн ашиглаж болно.
“Гадаадын хуулийн этгээд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр мөн ашиглаж болно” гэсэн заалт байгаа.
Тухайн ашиглах газар дээр зураг төсөл нь байх юм. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж мөн газар ашиглаж болно. Гэрээнд заагдсан зориулалтаар л ашиглана. Өмчлөх, эзэмших эрх байхгүй.
-Стратегийн ач холбогдол бүхий орд газрыг тэр чигт нь эзэмшүүлж, ашиглуулах гэж байна гэсэн хардлагад ямар хариу өгөх вэ?
-Стратегийн ач холбогдол бүхий газар гэж аль ч хуульд байхгүй. Стратегийн ач холбогдол бүхий орд гэвэл Ашигт малтмалын тухай хуульд бий. Орд нэг өөр, газар нэг өөр асуудал. Ашигт малтмалын тухай хуульд Стратегийн ач холбогдол бүхий орд гэх юм уу, бүтээгдэхүүн, ашигт малтмал гэх юм уу гэдэг дээр бүлгүүдийн санал зөрөлдөөнтэй байгаа.
Бусад орнуудад Стратегийн ач холбогдол бүхий орд гэж нэрлэдэггүй. Тодорхой бүтээгдэхүүн буюу ашигт малтмалыг нь нэрлэдэг юм байна гэдгийг ярьж байна. Үүнийг олон улсад илүү ойлгомжтой байдлаар шийдвэл яасан юм бэ гэж ярилцаж байна л даа. Энэ нь Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах баримт бичигт тодорхой тусчихсан тул тэр л заалтуудыг бид хуульд тусгах гэсэн ажил хийгдэж байгаа юм.
-Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний тухай хуульд “Монгол Улсын иргэнд газар нэг удаа үнэгүй өмчлүүлнэ” гэж заасан. Үүгээрээ стратегийн ач холбогдол бүхий ордод л газар авна гээд байвал яах вэ?
-Иргэн дураараа газар өмчилнө гэж байхгүй. Анхан шатны нэгж сум, багаас газрын асуудал яригдаж эхэлж байгаа. Тэгэхээр тухайн баг дээр иргэнд өмчлүүлэх. эзэмшүүлэх. ашиглуулах газар гэдгийг баг Иргэдийн хурлаараа шийдвэр гаргаж байж шийдэх юм. Гаргасан шийдвэрээ төв газрын байгууллагадаа мэдэгдэн жилийн төлөвлөгөөнд тусгана.
Түүний дараа газрыг өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх газрын ялгаа гарна. Тэгснээр өмчлүүлэх газраа өмчлүүлнэ үү гэхээс хэн нэгэнд зөвхөн үүнийг авна гэж болохгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар тухайн газрыг өмчлөх гэж байгаа хүн “Би энэ хэсэгт газар өмчилнө” гэдэг хүсэлтээ гаргахыг үгүйсгэхгүй. Тэр бол хүний эрхийн асуудал. Тэр хүний эрх дангаараа биелэгдэх үү олон нийтийн эрх ашгийн үүднээс цуцлагдах уу гэдэг нь дараагийн асуудал.
-Газрын тухай хууль хэзээ батлагдах вэ. Уг хуульд гишүүдийн ашиг сонирхол хэр мэдрэгдэж байгаа бол?
-Би УИХ-ын гишүүн хувьд, Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэлэхэд “Өнөөдөр Газрын тухай хуульд гадуур ярьж шуугиулаад байгаа шиг нэг ширхэг ч зүйл заалт байхгүй” гэдгийг албан ёсоор хэлье. Хууль гарах боломжтой. Харьцангуй нарийвчлалыг зааж өгсөн. Өмнөх хуулиуд дээр тодорхой бус байсан зүйлсийг илүү тодорхой болгож өгч байгаа.
Тиймээс хуульд буруу байхгүй. Зөвхөн хэлэлцэх шатанд үүнтэй холбоотойгоор хувь хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс өөрсдөд ашигтай зүйлсийг оруулах гэсэн зүйлс байгаа тул уг хуулийг ямар нэгэн байдлаар гаргахгүй байхын төлөө ажиллаж буй бүлэг хүмүүс байна гэдгийг албан ёсоор хэлье.
-Уг хуулийн төсөлд өмнөх хуулиудаас юуг нь илүү сайжруулж байгаа юм бэ?
-Энэ хуулийн онцлог нь өмчлөх, эзэмших, ашиглахыг илүү тодорхой зааж өгнө. Газрыг ашиглуулахын тулд Газрын тухай биржийг байгуулах ёстой гэдгийг одоо мөрдөгдөж буй хуульд заасан боловч өнөөдрийг хүртэл уг биржийг байгуулаагүй байсны гороор иргэд энэ хуулийн талаар мэдээлэл дутуу авч ирсний гай. Үүн дээр нь хүмүүс тоглолт хийж байна.