2012.05.21

МАН эмэгтэй нэр дэвшигчдээ урьдчилсан байдлаар тодруулжээ

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд улс төрийн нам, эвслүүд нийт нэр дэвшигчдийн 20 хувиас дээш хэсгийг эмэгтэйчүүдээс бүрдүүлэхээр заасан. Энэ заалтын дагуу УИХ-ын сонгуульд нам, эвслээс 76 хүнийг парламентад нэр дэвшүүлнэ гэвэл 15-аас доошгүй хэсэг нь эмэгтэйчүүд байх учиртай.

Тиймээс ууган хүчнийхэн хуульд зааснаар 15 бүсгүйг энэ сонгуульд нэр дэвшүүлэхээр урьдчилсан байдлаар тодруулсан мэдээтэй байна. Энэхүү нэрсийн жагсаалтыг энэ долоо хоногт хуралдах намын удирдах зөвлөл, энэ сарын 23-нд болох Бага хурлаар батлах юм.

Тодруулбал, намын 28-ын жагсаалтад намын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд В.Удвал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, НИТХ-ын төлөөлөгч Г.Идэрмаа, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа нарын нэрс хөвөрч байна.

Харин тойргийн тухайд, Завхан аймагт НАМЭХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Арвин, Баянгол дүүрэгт Засаг дарга Л.Амгалан, Булган аймагт ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав, Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Дорнод аймагт БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа, Баянхонгор аймагт "Билэг" их дэлгүүрийн захирал Билэгт, Сэлэнгэ аймагт Хөрөнгийн биржийн ажилтан С.Гэрэлээ нарыг дэвшүүлэхээр болжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.