2024.07.08
Л.ГАНТӨМӨР ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД БОЛНО
Өнөөдөр Төрийн ордонд “Эдийн засгийн форум-2024” эхэлсэн. Форумын үеэр ЕС Л.Оюун-Эрдэнэ АН болон ХҮН намтай хамтарсан гэрээ байгуулах болсноо хэлсэн. Гэрээнд талууд морин цагт гарын үсэг зурах юм. Гэрээ үзэглэж, хамтарсан Засгийн газар байгуулагдвал АН-ын дарга Л.Гантөмөр “Эдийн засаг, хөгжлийн сайд” болно гэдгийг Л.Оюун-Эрдэнэ мөн хэллээ.
Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан Засгийн газар байгуулагдвал Л.Гантөмөр Эдийн засгийн сайд болно. Сайд болоод Сангийн сайдтайгаа мэтгэлцэх хэрэгтэй. Татварын орчинг яаж сайжруулах вэ гэж. Энэ бүхнийг хувийн хэвшлийнхэн дээр тулгуурлах хэрэгтэй гэсэн үг. Холимог тогтолцооны гайхалтай зүйл бол энэ. Шүүмжлээд суух биш оролцогч болно.”
Нам
Засгийн газрын үйл ажиллагаа
Монгол Ардын нам
2024
05.15
Ардчилсан нам
2024
06.21
2024
03.26