2012.05.10
Су.Батболд:Улстөрийн өшөө авалт явагдаж байна
-Сонгууль дөхсөнтэй холбогдуулан улстөрийн томоохон намууд мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ албан бусаар танилцууллаа. Ялангуяа нийгмийн зарим хэсэг нь танай намын мөрийн хөтөлбөрийг хэтэрхий биелэгдэшгүй амлалт ихтэй гэж тодорхойлсонтой санал нийлэх үү?
-Манай нам мөрийн хөтөлбөрөө албан ёсоор дэлгээгүй байхад хэн хаанаас юу олж харчихаад ярьсныг мэдэхгүй байна. МАН Засгийн эрхийг барьж байгаа улстөрийн хүчний хувьд нэлээд том хөтөлбөр гаргахаас өөр арга байхгүй. Үүнийг гаргахаас өмнө нь орон даяар нэгдсэн байдлаар ярилцаад төслөө гаргачихсан.
Мэдээж улс орны өнгөрсөн хугацааны болон одоогийн эдийн засгийн боломжийг судалсан. Ойрын 20-30 жилд бий болох эдийн засаг, нийгмийн амьдралын өөрчлөлтийг олж харсан учраас нэлээн тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр гаргасан. Манай намын мөрийн хөтөлбөрийн голыг базаж хэлэхэд хүн, хүний хөгжлийг хангахад чиглэгдсэн мөрийн хөтөлбөр. Мөн ирэх жилүүдэд бий болох эдийн засгийн өсөлтийг монгол хүний хөгжлийн төлөө, хүний хөгжил дээр үндэслэж, шинэ шатанд гаргах мөрийн хөтөлбөр болж чадсанаараа давуу талтай.
Сонгуулийн хуулиар тавьсан хориг бол бэлэн мөнгөний амлалт, тэр дундаа сая төгрөг өгөхөө больё гэсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засгийн чадавхи, төсвийн чадавхиас нь хэтэрсэн зорилтыг дэвшүүлэхгүй гэсэн. Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ. Түүнээс тоо тавиагүй. Тухайн онд хэдэн хувьтай байна. Тэр хэмжээгээр нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Монгол хүний хөдөлмөрийн чадварыг уялдуулж бүтээмжийг нэмэгдүүлэх учиртай.
Өөдрөг төсөөлөлд үндэслэж харахаас өөр арга байхгүй. Мэдээж том зорилт тавьж байж л мөрөөдлийн зорилтдоо хүрнэ шүү дээ. Хэрвээ өмнөхөөсөө хасах байдлаар тавих юм бол мөрийн хөтөлбөр биш болно.
Ялгаа байхгүй АН-аас сонгогдсон Засаг дарга нарт хөрөнгө мөнгөний асуудал байж л таарна. Гэтэл тэд зүгээр байгаад л байдаг. Тэгэхээр Авлигатай тэмцэх асуудлыг улстөржүүлсэн байдлаар шийдэх нь хамгийн буруу зүйл. Улс орныг буруу зүйл рүү чиглүүлнэ. Үнэхээр шударга байя гэж бодож байгаа бол авлигатай тэмцэх нь зөв. Гэхдээ хэн нэгэн нь гарч ирчихээд өмнөхөөсөө өс авдаг байдлаар Монголын улстөрд хандах юм бол энэ улс орныг харанхуй ангал руу түлхэнэ гэсэн үг.
Мэдээж улс орны өнгөрсөн хугацааны болон одоогийн эдийн засгийн боломжийг судалсан. Ойрын 20-30 жилд бий болох эдийн засаг, нийгмийн амьдралын өөрчлөлтийг олж харсан учраас нэлээн тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр гаргасан. Манай намын мөрийн хөтөлбөрийн голыг базаж хэлэхэд хүн, хүний хөгжлийг хангахад чиглэгдсэн мөрийн хөтөлбөр. Мөн ирэх жилүүдэд бий болох эдийн засгийн өсөлтийг монгол хүний хөгжлийн төлөө, хүний хөгжил дээр үндэслэж, шинэ шатанд гаргах мөрийн хөтөлбөр болж чадсанаараа давуу талтай.
-Жишээ нь төрийн албан хаагчдын цалинг 1.3 сая төгрөгт хүргэнэ гэсэн танай намын даргын илтгэл хэтэрхий амьдралд нийцэхгүй санагдсан?
-2030 он хүртэл ард түмний хөгжлийн хөтөлбөр гээд Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг өнгөрсөн сард баталсныг та бүхэн мэдэж байгаа. Хөтөлбөрийг боловсруулахдаа эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид гээд маш олон байгууллагыг дайчилж ажиллуулсан. Ард түмний хөгжлийн хөтөлбөрт үндэслэн МАН мөрийн хөтөлбөр боловсруулсан.Сонгуулийн хуулиар тавьсан хориг бол бэлэн мөнгөний амлалт, тэр дундаа сая төгрөг өгөхөө больё гэсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засгийн чадавхи, төсвийн чадавхиас нь хэтэрсэн зорилтыг дэвшүүлэхгүй гэсэн. Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ. Түүнээс тоо тавиагүй. Тухайн онд хэдэн хувьтай байна. Тэр хэмжээгээр нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Монгол хүний хөдөлмөрийн чадварыг уялдуулж бүтээмжийг нэмэгдүүлэх учиртай.
-Үүнээс гадна танай намын мөрийн хөтөлбөр Аудит дээр асуудал үүсгэсэн юм биш үү?
-Аудитын газраас тоо тавьсан зүйлүүдийг боломжгүй байна гэж үзсэн учраас манай нам мөрийн хөтөлбөрөөсөө тухайлсан тоонуудыг авч хаясан. Нөгөө талаар Монгол Улсын эдийн засгийг өөдрөгөөр харж байна. Монголын эдийн засаг дараагийн дөрвөн жилд өснө. Энэ бол монголчуудын дангаараа гаргасан тооцоо биш гадны мэргэжлийн санхүүгийн байгууллагаас хийсэн тооцоо.Өөдрөг төсөөлөлд үндэслэж харахаас өөр арга байхгүй. Мэдээж том зорилт тавьж байж л мөрөөдлийн зорилтдоо хүрнэ шүү дээ. Хэрвээ өмнөхөөсөө хасах байдлаар тавих юм бол мөрийн хөтөлбөр биш болно.
-Бэлэн мөнгөний амлалтыг хална гэсэн атлаа нийгмийн тодорхой хүрээнийхэнд хүний хөгжил сангийн мөнгийг олгоно гэдэг нь дээрх асуудалтайгаа зөрчилдөөд байгаа юм биш үү?
-Нийгмийн эмзэг хэсэг хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст халамжийг үргэлжлүүлж олгохоос өөр аргагүй. Саяхан УИХ-аас баталсан нийгмийн халамжийн хууль ч тийм байгаа. Хавтгайруулж олгох гэдгийг тэрбумын орлоготой компанийн захиралд биш, амьдралаа авч явж чадахгүй байгаа хэсэгт олгох нь зайлшгүй. Тэр зорилт л мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Гэхдээ ийм хүмүүст чиглэгдсэн нийгмийн халамжийн хууль хэрэгжүүлнэ гэж оруулсан. Энэ нь дан ганц Монголд ч биш, бүх л улс оронд байдаг хөтөлбөр.-АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр иргэдийг ажилтай болгох тал руу нь чиглэгдсэн. МАН иргэдэд бэлэнчлэх сэтгэлгээ суулгаад байна гэж бодогдох юм?
-Манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөр АН-ынхнаас хамаагүй илүү хөтөлбөр болсон.-Юугаар илүү гэж?
-Хүний хөгжил рүү чиглэсэн бүх зүйлийг багтааж чадсанаараа сайн мөрийн хөтөлбөр болж чадсан. Тэгээд ч шаардлагатай гэж үзвэл ядуу, боломжгүй иргэддээ халамж өгөх нь төрийн үүрэг шүү дээ. Үүнийг үгүйсгэж болохгүй биз дээ.-2008 оны сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрийн биелэлтийг их өндөр хувьтай тоо хэлж байсан. Бодит амьдралтайгаа хэр нийцэж байна вэ?
-Манай нам УИХ-д олонх болж Засгийн газраа байгуулсан. Нөгөө талаас АН-тай нийлж Засгийн газар байгуулсан гэдэг утгаараа хамтарсан мөрийн хөтөлбөр гаргасан шүү дээ. Мөрийн хөтөлбөрийн биелэлт сайн, муу байгааг хоёр намд хоёуланд нь нялзаах ёстой. Сүүлийн үеийн сонссон мэдээллээр мөрийн хөтөлбөрийн биелэлт 80 гаруй хувьтай байсан.-Хамтарсан Засгийн газар байгуулж мөрийн хөтөлбөрөө нэгтгэсэн юм чинь намуудын амласан Эх орны хишиг, Эрдэнийн хувийн асуудал байна. Одоогийн байгаагаар аль намынх нь мөрийн хөтөлбөр хэрэгжээд байгаа нь тодорхойгүй байна шүү дээ?
-Хоёр нам хамтарч Засгийн газар байгуулахдаа энэ асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ ярилцаж тохиролцсон. Тэр дагуу шаардлагатай хүмүүст бэлнээр, зарим хэсэг нь хувьцаа хэлбэрээр авсан гэж ойлгож байгаа.- Гэхдээ хоёр нам мөрийн хөтөлбөрөө нэгтгэсэн юм чинь ард түмэн 2.5 сая төгрөг авах ёстой биз дээ. Ард түмнийг хуурчихлаа гэж санагдахгүй байна уу?
- Бид энэ асуудлыг бүтэн 2-3 жил тайлбарласан. Надад дахиж тайлбарлах боломж байхгүй.-АН-ын дарга Н.Алтанхуяг Эх орны хишиг, Хүний хөгжил сангийн мөнгөний асуудлаар танай намын даргыг халз мэтгэлцээнд дуудсан. Учир нь АН-ын мөрийн хөтөлбөрийг МАН хэрэгжүүлээд байна. Тиймээс халз мэтгэлцээнд ирсэнгүй гэж тайлбарласан. Танай нам үнэхээр АН-ын амлалтыг хэрэгжүүлээд байгаа юм уу?
-АН-ын мөрийн хөтөлбөрийг манай нам хэрэгжүүлэх шаардлагагүй. АН Засгийн газраас гарчихсан учраас бид өөрсдийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш энэ Засгийн газарт Тэргүүн шадар сайд байснаа мартаад худлаа шоудах хэрэггүй. Засгийн газраас гараад сар ч болоогүй байж Ерөнхий сайдаа дуудаж ингэж байгаа нь инээдтэй л хэрэг. Зүгээр л улстөрийн шоу.-МАН 2008 онд амласан мөрийн хөтөлбөрөө биелэхгүй гэж эртнээс бодсон учраас л АН-тай бодлогоор хамтарсан Засгийн газар байгуулсан хэрэг үү?
-Хамтрахын хувьд гэнэтийн шийдвэр байсан. Манай намын олон гишүүн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Сонгуульд ялчихаад хамтарсан Засгийн газар байгуулна гэж юу яриад байгаа юм бэ гээд л. Ер нь Монголын улстөрийн түүхэнд олонх болчихоод дараагийн олон суудалтай намтайгаа Засгийн газар байгуулсан анхны тохиолдол шүү дээ. Тэр утгаараа цоо шинэ зүйл байсан.-Тийм учраас хувь улстөрчийнхөө үүднээс зөвшөөрсөн гэж үү?
-Яагаад гэвэл бидний өмнө улс орны томоохон зорилтууд тавигдсан. Эдийн засгийн өсөлтийг хангах, хэн нэгнийг бойкотлоод суухдаа биш томоохон зорилтуудыг биелүүлэх боломж үүссэн. Үүнийг олж харсан учраас олж авсан ялалтаа бусадтайгаа хуваалцъя гэж бодоод л кноп дарсан. Харамсалтай нь энэ хугацаанд Таван толгойн асуудлыг шийдсэнгүй. Арай гэж л Оюу толгойн асуудлыг шийдлээ. Хамтарсны үр дүн гарсангүй. Уг нь Оюу толгой биш Таван толгой нь Монголын ард түмэнд өгөөжөөрөө илүү байсан. Энэ асуудлаа шийдэж чадалгүй АН Засгийн газраас гарсан нь харамсалтай санагдсан.-Оюу толгойн асуудлыг хөдөлгөж чадсан нь түүхэн амжилт гэж АН-ынхан яриад байгаа нь ямар учиртай юм бэ?
-Хамтарсан хамтраагүй Оюу толгойн асуудал явах л байсан. Хэрэв энэ төслийг урагшлуулахгүй байсан бол монголчууд дэлхийд шившгээ хутгаад үлдэнэ. Ядуу, гадны хөрөнгө оруулалтыг үзэн яддаг. Өөрсдөө баялагтай атлаа тэрийгээ ашиглаж чаддаггүй хэвээр байх байсан.-Үүнээс гадна сүүлийн үед МАН-ын гишүүдийн нэр хүнд муудлаа. Сонгууль дөхсөн энэ үед хууль шүүхийн байгууллагын хаалга татаж байгаа нь намын нэр хүндэд харшлах зүйл биш гэж үү?
-МАН-ын гишүүдийн нэр хүнд муудсан гэж үзэхгүй байна.-Жишээ нь аймгуудын Засаг дарга нарын асуудал байна. Эхнээсээ ял шийтгэл авчихлаа. Үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Энэ асуудлаас болж манай намын нэр хүндийг унаж байна гэж хэлж болохгүй. МАН 160 мянган гишүүнтэй. Сэтгүүлчид асуудлыг их дэвэргэх юм. Тийм юм байхгүй. Манай нам ихэнх улстөрийн албан тушаалтнуудыг бүрдүүлдэг. Тэр хэмжээгээр тодорхой албан тушаалтнууд аливаа асуудалд байдаг л зүйл. Мэдээж тэр улсууд ямар үндэслэлээр хэрэгт холбогдчихов гэдэг бас л сонирхолтой хэлбэр.Ялгаа байхгүй АН-аас сонгогдсон Засаг дарга нарт хөрөнгө мөнгөний асуудал байж л таарна. Гэтэл тэд зүгээр байгаад л байдаг. Тэгэхээр Авлигатай тэмцэх асуудлыг улстөржүүлсэн байдлаар шийдэх нь хамгийн буруу зүйл. Улс орныг буруу зүйл рүү чиглүүлнэ. Үнэхээр шударга байя гэж бодож байгаа бол авлигатай тэмцэх нь зөв. Гэхдээ хэн нэгэн нь гарч ирчихээд өмнөхөөсөө өс авдаг байдлаар Монголын улстөрд хандах юм бол энэ улс орныг харанхуй ангал руу түлхэнэ гэсэн үг.
-АТГ улстөрийн сонирхлоор асуудалд хандаад байна гэж үү?
-Хүмүүсийг шалгаж байгаа байдал, улстөрчдийг хоморголон хэрэгт буруутгаж байгаа байдлыг харвал улстөрийн өшөө авалт явагдаж байна. Энэ бол маш аюултай зүйл. Бидний хийх ажил нийгэмд шударга ёсыг тогтоох хэрэгтэй. Гэхдээ нь соён гэгээрүүлэх, авлигагүй байх чиглэл рүү үйл ажиллагаагаа явуулах ёстой. Зах зээл хөгжсөн 20 жилийг уудална гэвэл бүтэхгүй. Ард түмний хувьцаагаар хэн юуг хувьчилж авсан нь ойлгомжгүй л байгаа шүү дээ. Нэг хэсэг нь том үйлдвэр, зочид буудлыг хувьчлаад авчихсан. Бид мэтийнх нь нэг ч төгрөгийн хувьцаагүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон байх жишээтэй. Шалгавал бүгдийг нь шалгах хэрэгтэй.Нийтлэлч
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.