Л.Гантөмөр: Цахим үнэмлэх хэвлэхгүй байгаа нь луйвар хийх гэсэн оролдлого
2012.05.10

Л.Гантөмөр: Цахим үнэмлэх хэвлэхгүй байгаа нь луйвар хийх гэсэн оролдлого

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг МАН олонхоороо авч үлдлээ. Огцруулах үндэслэл нь хангалтгүй байсан уу?

-Ц.Нямдорж сайдыг Огцруулах үндэслэлийг АН-ынхан арай өөрөөр томьёолсон. Нэгдүгээрт, худал ярьдаг гэдгээр нь. Ц.Нямдорж«Н.Энхбаяр даргыг баривчлах ажиллагаа болсон. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд миний бие оролцох ёсгүй»гээд л үнэнээ хэлчих хэрэгтэй байсан юм. Гэтэл тэгэлгүйгээр «Би унтаж байсан. Тэр шүүх, прокурор, АТГ-аас нь асуу» гэж байна лээ. Энэ бол салбарын сайдын ёс зүйн хувьд яалт ч үгүй ажлаа өгөх алдаа болсон. Хоёр дахь нь иргэний бүртгэл, ухаалаг үнэмлэхний асуудлыг гацааж луйвар, булхай хийх гэж байгаад бид асар их болгоомжилж байгаа. Хардаж ч байгаа.

Хардах олон шалтгаан байна.

Ц.Нямдорж сайдын мэдэлд Бүртгэлийн газар очсон тэр өдрөөс л ухаалаг үнэмлэхийг гаргахгүй гэж шулуухан мэдэгдсэн. Ялангуяа Улаанбаатар хотын бүртгэлийн асуудал сэжигтэй байна. Сөрөг хүчнийхэн иргэд амьдарч байгаа газартаа хуулийн дагуу бүртгүүлсэн эсэхийг    хянах    боломжгүй болгосон. Вэб хуудсаар нь тулгаж шалгах гэхээр огт болохгүй байгаа шүү дээ. Энэ мэт хардлага төрүүлж буй зүйл их байна. МАН сонгууль бүрээр иргэний бүртгэлийн будлиан хийдэг уламжлалтай. Уламжлалаа энэ удаа ч давтана. Тиймээс л Ц.Нямдоржийг бид огцруулах асуудлыг дэмжиж оролцсон.

-Огцруулах саналаас нэрээ татаж авсан Раш, Балдан-Очир нэр дэвших наймаанд автсан гэх хардлага байна л даа?

-Бид яаж мэдэх вэ. Гэхдээ л асар туйлбаргүй, хариуцлагагүй хүмүүс гэдгээ харууллаа. Ийм хүмүүст сонгогчид итгэх ёстой ч юм уу. Огцруулахгүй байсан юм бол ийм хэрүүл гаргаж, төрөөр тоглодог нь буруу. Энэ дээр нэг зүйлийг онцлоход Ц.Нямдоржийг огцруулахгүй гэдэг нь энэ сонгууль луйвар булхайтай болно гэдгийг улам баталгаажууллаа. Огцруулах санал гаргачхаад буцсан гишүүд УИХ-аас уучлалт гуйх ёстой. УИХ-ын арваад хоногийн ажлыг аллаа шүү дээ.

-Танай намаас гаргасан огцруулахүндэслэлийн хувьд Ц.Нямдорж сайд байр сууриа илэрхийлсэн. Энэ ажлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, сайд байхдаа гацаасан гэж. Үнэхээр тийм зүйл болсон юм биш үү?

-Хэрвээ Ц.Нямдорж УБЕГ-ын даргаар программчлал мэддэг, систем ойлгодог, мэргэжлийн хүнийг авсан бол хүндрэл гарахгүй. Одоо Ц.Нямдоржийн багийн нөхдүүд үнэмлэх хэвлэж байгаа нөхдүүдтэй хамтран ярилцлагад орходоо мэдэхгүй, ойлгохгүй байна шүү дээ. Ойлгохгүй хүмүүстэй цаад мэргэжлийнхэн юу дуртайгаа л ярина шүү дээ. Дээр нь мэргэжлийн хүмүүсийг ажлаас халсан нь бүр том алдаа. Ингээд харахад сонгуулиар  тоглочихье  гэж явуулах хэрэгтэй. Ядах даа Улаанбаатар хотын иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж байж сонгууль явуулах учиртай. Нийслэлд 600 гаруй мянган сонгогч байгаа. Эрх баригчдын гол будлиан, луйвар хийдэг газар нь нийслэл. Нийслэлийнхэн нэгнийгээ таньдаггүй. Хороон дарга ч хүмүүсээ танихгүй, хэсгийн дарга нь сонгогчдоо мэддэггүй гээд асуудал их. Үнэмлэх хэвлэхгүй байгаа нь ийм замбараагүй байдлыг ашиглаж луйвар хийх гэсэн оролдлого.

-Ардчилсан нам Эрх баригч хүчинтэй өрсөлдөхөд бэлэн үү?

-Бид бэлэн байгаа. Ялах нь тодорхой. Бидний хийх хамгийн гол ажил бол мөрийн хөтөлбөрийнхөө онцлогийг олон түмэнд танилцуулах. Юу хийх вэ гэдгээ нарийн тодорхой гаргаж ярих хэрэгтэй байна. Тухайлахад, боловсролын асуудал байна. Хүүхдийг сурах хүсэлтэй болгоно ч гэдэг юм уу. Сурах хүсэлтэй хүүхэд л ном сурдаг. Харин юу заах вэ гэдэг тодорхой байдаг юм. Олон өөр ухагдахуун заана гэж байхгүй. Нэг сэдвийн хичээл л үзнэ. Харин яаж зааж, сургах вэ гэдэг нь чухал. Ийм хөтөлбөрийг бий болгох хэрэгтэЙ. Үүнийг Ардчилсан нам ирэх дөрвөн жилд хиЙнэ. Монголын маргааш бол боловсрол. Боловсролтой иргэнтэй   болохгүй   л бол монгол хөгжихгүй. Энэ мэт монголчууд Монголдоо эмчлүүлдэг боломжийг бий болгох хэрэгтэй байна. Үүнийг АН анхаарч бодлогоо боловсруулсан.' Харамсалтай нь Ц.Нямдоржийг огцруулах, намаасаа гарах гэх мэт хэрүүлээр олны анхаарал татаад, эсвэл цахим үнэмлэх хэвлэхгүй гэж самууруулаад биднийг төлөвлөсөн ажлаа хийх боломжийг олохгүй байна. Ардчилсан намын дэвшүүлж байгаа оновчтой, бодитой мөрийн хөтөлбөрийг сонгогчдод хүргэхгүй байх гээд «шээс нь гоожиж» байна, цаадуул чинь.

-Яагаад.Тэдчгэсэн өөрсдийн мөрийн хөтөлбөртэй биз дээ?

-Оригиналь юм байхгүй шүү дээ. Байнга хуулдаг. Өнгөрсөн сонгуулиар яалаа. Ардчилсан намын «Эрдэний хувь» бол үнэхээр ард иргэдийн амьдралыг дээшлүүлж, асуудлыг шийдэх тийм бодлогын баримт бичиг байсан. Гэтэл түүнийг нураах гэхдээ 1.5 сая төгрөг бэлэн өгнө гэж яриад л сонгуулийг сонгууль биш болгосон. Уг нь бид бэлэн мөнгө биш өсөн нэмэгдэх хувьцааг л санал болгож байсан шүү дээ. Одоо юу сэдэж, хаанаас хуулбарлаж байгааг хэн мэдлээ. Цалинг 1,3 сая болгоно гэдэг бас л үлгэр. Аудитын газар зөвшөөрөөгүй буцаасан. Ингэж л алдаг хүмүүс..

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.