Су.Батболд: Намаас 3-4 хүн гарах нь байдаг л үзэгдэл
-Ардын намын Бага хурал уржигдар нэлээд ширүүхэн болж өнгөрлөө. Тухайлбал, Бага хурлын 12 гишүүний гишүүнчлэлийг халсны дотор УИХ-ын дөрвөн гишүүн байсан нь олныг нэлээд гайхашруулж байна. Бүлгийн дэд даргын хувьд үүнд та ямар хариултөгөх вэ?
-Бага хурлын гишүүнчлэлээс хасах тухай асуудлыг намын дүрмийн дагуу л шийдсэн. Улс төрийн намын гишүүд өөр улс төрийн намын удирдах дээд байгууллагын хуралд оролцоод явж байна гэдэг бол намын дүрэм зөрчсөн үйлдэл. Тиймээс л ийм шийдвэр гаргасан.
-УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар МАХН-ын Бага чуулганы хуралд оролцож, хариуцлагатай албантушаал хаших болсон учир ингэхээс өөр аргагүй байсан байх. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ шийдвэрт нэлээн сэтгэл дундуур байх шиг байна билээ?
-Намын бүлэг гэдэг УИХ дахь намын бодлогыг зангидаж байдаг, эрх баригч намын гол байгууллага шүү дээ. Тэрхүү байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй, татгалзаж байгаагаа мэдэгдэж байна гэдэг нь намын дүрмийг зөрчиж буйн нэг хэлбэр.
-"Ардын намаас гарах магадлалтай" гэж яригдаж байсан УИХ-ын гишүүд өөрсдийн мөрийг хөөлөө. Өөр гишүүд ч гарах магадлалтай гэж байна. Ийм үед танай нам ямар бодлого баримталж ажиллах гэж байна вэ?
-Манай намын гишүүнчлэлтэй 160 мянган хүн байдаг. Сүүлийн хэдэн сарын дотор манай намын гишүүд, дэмжигчдийн тоо 30-40 мянгаар нэмэгдэж байгаа. Тиймээс 160 мянган гишүүнтэй намаас 3-4 хүн гарах нь байдаг л асуудал. Тухайн намын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч, намынхаа удирдлагуудын итгэлийг хүлээж, өндөр албан тушаал хашиж байгаа УИХ-ын гишүүд намаасаа гарч байгаа нь хүмүүст сонин санагдаж байж магадгүй. Энэ нь ёс зүйн үүднээсээ бодох ёстой асуудлуудын нэг байх. Нийт 160 мянган гишүүнтэй намын хувьд 3-4 гишүүн нь намаасаа гарах нь асуудал биш. Нөгөөтэйгүүр, манай намаас намыг төлөөлөх байгууллагад сонгогдох хүмүүсийн шалгуурыг өндөрсгөх шаардлага байна гэж үзэж байгаа.
-Энэ бүхнээс болоод "Намынхаа дотоод үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан гишүүдийг дарамтлаад байх вий" гэсэн айдас намын гишүүдийн дунд төрчих вий дээ?
-Намын зүгээс дээрх хүмүүсийг "Гар, ор" гэж огтхон ч хэлээгүй. Тэр хүмүүсийн өөрсдийнх нь сонголт. "Гар, ор" гэж хэлэх нь бүү хэл "Намынхаа хамт олны дунд бай. Намаа шинэчлэх шаардлагатай бол хамт шинэчилье, өөрчилье" гэсэн асуудлыг намын удирдлагууд олон удаа тавьсан гэдгийг хэлмээр байна.
-"Намын бүлэг гэдэг өнөөдөр улс төрийн хамгийн том байгууллага болчхож. Зөв ч, буруу ч шийдвэр гаргасан бай бүгд бүлгийн шийдвэрийг дагаж байна. Энэ ч үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг бүлгээрээ хамгаалаад үлдчихлээ" гэсэн яриаг танай намын зарим гишүүн гаргаж байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Парламентад суудалтай намын парламент дахь намын бүлэг гэдэг бол шийдвэр гаргах их эрх мэдэлтэй байгууллага. Ерөнхийдөө тухайн намын уураг тархи нь тэнд байна гэсэн үг шүү дээ. Тэр ч утгаараа хуульд заасан үндэслэлээр тухайн намын асуудлыг бүлэг шийдэх учиртай. Энэ үүднээс сайдын ч байна уу асуудлыг шийдэх эрхтэй. Бүлгээс л бүх шийдвэр гарч байх учиртай. Олон улсын жишиг нь ч тийм.
-Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Үүнд тохируулж нийслэлийн ИТХ-ын хурлын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Гэтэл энэ хуулийг "Үндсэн хууль зөрчиж байна" гэж үзэж буй гишүүд байгаа. Энэ асуудлаар иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргавал УИХ-ын сонгуулийн тухай хуулийн "гулсах" заалт шиг хүчингүй болчих вий дээ. Ийм боломж байгаа юу?
-Яг энэ асуудлаар иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандах юм бол тийм байдал үүсэж магадгүй. Хэрэв нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг " Үндсэн хууль зөрчиж байна" гээд иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандах юм бол нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хуучин хуулиар нь явуулахаас өөр аргагүй. УИХ-ын сонгуулиас хугацааны хувьд өөр байх ёстой. Сонгуулийн хоёр өөр хэсгийн хороо байгуулахаас эхлээд нэлээд их зүйл задарна. Тэхдээ арай ч тийм байдалд хүрэхгүй байлгүй дээ.
-Танай намын бүлэг УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зэрэг явуулахыг яагаад зөвшөөрчихсөн юм бэ?
-Ардчилсан намынхан л ийм санал тавьсан. Үүний үндсэн дээр бид зөвшөөрсөн. Бодвол Ардчилсан намынхан УИХ-ын сонгууль болон нийслэлийн ИТХ-ын хурлын сонгуулийг зэрэг хийвэл ялалт байгуулна гэж бодсон юм шиг байгаа юм. Би бол энэ хоёр сонгуулийг зэрэг явуулсан ч тэгж чадахгүй л гэж хэлмээр байна. Ер нь энэ бол бүхэлдээ Үндсэн хууль зөрчиж, орон нутгийн эрх мэдэлд халдсан үйлдэл мөн. Ер нь бол нийслэлийн ИТХ-ын хурлын сонгуулийг аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиас салгаж явуулах нь ямар ч үндэслэлгүй, утгагүй асуудал. Манай нам анхнаасаа тусдаа явуулах ёстой гэсэн байр суурьтай байсан. Гэхдээ нэгэнт хуулийг нь ингээд баталчихсан. Улс төрийн шийдвэр гаргаж зөвшилцлийн үндсэн дээр гардаг шүү дээ.
-Танай намынхан өмнө нь Ардчилсан намынхны дээрх саналд шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайлбал, "Ардчилсан намынхан сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг ач холбогдолгүй" гэж үзэж байна" хэмээж байсан шүү дээ. Гэтэл нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай ээрэг явуулахыг хүлээнзөвшөөр Сөн асуудал чинь мөнл сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг ач холбогдолгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Асуудалд энэ үүднээс хандаж болохгүй л Дээ. Улс төрийн шийдвэр зөвшилцлийн үндсэн дээр гардаг гэж дээр хэлсэн. Ер нь бол нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуулийн хавсарга маягаар зохион байгуулж байна гэдэг нь өөрөө удирдах ёсны байгууллагын сонгууль, орон нутгийн эрх мэдэл рүү хууль тогтоох байгууллага хэтэрхий их дайрч орж, эрх Мэдлийг нь багасгахад чиглэсэн үйл ажиллагаа шүү дээ. Тиймээс бид энэ асуудлыг анхнаас нь хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Гэхдээ нэгэнт хууль нь зэрэг явуулна гээд гарчихсан учир дагахаас өөр арга байхгүй.
-Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өчигдөр болж Сонгуулийн тухай хуулийн "гулсах" заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Тэгэхээр "гулсах" заалтын оронд намын нэр дугуйлах хувилбарыг сонгох нь тодорхой болчихлоо. Гэтэл Ардчилсан намын бүлгийнхэн "Намын нэр дугуйлах хувилбар нь мөн л Үндсэн хууль зөрчинө" гээд байгаа. Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол мэдүүлбэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орох уу. Аль эсвэл хуучин хуулиараа сонгууль явуулах уу?
-Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийн шийдвэр. Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэрийг УИХ хүлээж авахаас өөр арга байхгүй. Хүлээж аваад хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгоод асуудлыг шийднэ.
-"Сант марал" судалгааны төвөөс хийсэн судалгаагаар "Ардын намын рейтинг нэлээд унасан байна" гэсэн мэдээлэл гарсан. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Манай намын рейтинг тийм ч муу үзүүлэлттэй гараагүй байна гэсэн. Харин ч Ардчилсан намын рейтингээс нэг функциэр илүү байна гэсэн судалгаа гарсан байна билээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.