Р.Раш: Харин ч би жудагтай загнасан шүү
2012.05.02

Р.Раш: Харин ч би жудагтай загнасан шүү

Өнөөдрийн Өдрийн сонинд нэгэн сонирхолтой ярилцлага гарчээ. Сэтгүүлчийн асуусан асуултад Раш гишүүн ингэж хариулсан байх юм.

Дөрвөн нөхөр маань улс төрийн өөр сонголтыг хийж байгаа гэнэ. Өөрсдийнхөө итгэл үнэмш­лээр сонголт  хийж байгаа байх аа. Ийм байхад би хөндлөнгөөс юу ярихав. Миний хувьд эхэн хэсэгт нь тэдэнтэй хамт явсан. Гэхдээ улс­төрч хүнд ёс зүйн хариуцлагатай байх шаардлага тавьсныг нь дэм­жиж тэдэнтэй нэгдэж байсан юм.  Гэвч энэхүү асуудлыг манай намын Удирдах зөвлөл хэлэлцээд тэдний ярьж байгаа зүйлийг дэмжээгүй. Бүлгийн хурлаар ч асуудлыг илэн далангүй ярьсан даа. Аливаа асууд­лыг бүлгээр тийм нухацтай олон цагаар ярьж байсныг би мэдэхгүй юм.

 

Харин Ц.Нямдорж сайдтай холбоотой асуудлыг манай бүлэг маш сайн ярьсан. Тэр үеэр зарим гишүүд ч бие бие рүүгээ  хатуу ширүүн үг шидэлцсэн. Дараа нь уучлалт гуйцгааж л байна лээ. Ингээд бүлгээр сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй гэсэн шийд гарсан. Миний хувьд бүлгийн шийд­вэрээс зөрөх эрх байхгүй. Үндсэндээ сая хэлчихлээ. Намын­хаа олонхиор шийдсэн шийдвэ­рийг сөрөх ёс зүй надад байхгүй. Тэгээд ч өдий насанд хүрсэн би  намаа сольж ийшээ, тийшээ явна гээд ч яах юм. Утгагүй асуудал.

Харин ч би жудагтай загнасан шүү.  Надад Ардын намын л батлах бий. Тиймээс намынхаа шийдвэрт захирагдахгүй бол хэн болох билээ гэжээ.

Энэ ярилцлагын дэлгэрэнгүйг Өдрийн сонины өнөөдрийн дугаараас уншаарай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.