Говийн бүсийн хөгжлийн төлөө хамтдаа
Тус арга хэмжээнд Говийн бүсийн 830 гаруй оюутан залуучууд оролцож тулгамдаж буй асуудлаа нээлттэй хэлэлцэн дараах 5 асуудлыг тодорхойллоо. Мөн Говийн бүсийн хөгжлийн төлөө хамтдаа уриалгыг гаргалаа.
1. Улаанбаатар хотод суралцдаг говийн бүсийн 9351 оюутны хамгийн том хэрэгцээ шаардлага бол амьдрах газар байдаг. Энэхүү шаардлагад тулгуурлан говийн бүсийн оюутнуудыг дотуур байртай болгох
2. Залуучууд төгсөөд нутагтаа очиж амьдрахад тулгарч буй хамгийн том асуудал бол ажлын байрны хүртээмж муу байдаг. Хүртээмжийг сайжруулж ажлын байрны зуучлалын хөтөлбөр хэрэгжүүлэх
3. Говийн бүсийн хөгжилд эрэлттэй чиглэлээр суралцаж буй оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөр бий болгох.
4. Говийн бүсийн оюутан залуусын гарааны бизнесийг дэмжих, хувь хүний хөгжлийг нэмэгдүүлэх хөгжлийн төвтэй болох
5. Говийн бүсийн их дээд сургууль, политехник коллежийн боловсролын чанарыг дээшлүүлж, хүний эрхэд ээлтэй орчин нөхцөлтэй болох
Дээрх тулгамдсан 5 асуудлыг Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд, Аймгийн Засаг дарга нарт гардуулан өгч шат дараатайгаар шийдвэрлэж өгөх хүсэлтийг говь нутгийн оюутнууд маань гардууллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Холбоотой мэдээ
Дорноговь
2024
05.20
2024
04.20
2024
03.11
Говьсүмбэр
2024
04.20
2024
02.01
Өмнөговь аймаг
2024
12.26
2024
04.20
Говь-Алтай
2024
06.21
2024
04.20
2024
03.05
2024
01.25
Дундговь аймаг
2024
04.20