Дундговь аймгийн хэмжээнд ундны усны “ЧАНАР”-т тавьж буй хяналт сул байна
2025.04.30

Дундговь аймгийн хэмжээнд ундны усны “ЧАНАР”-т тавьж буй хяналт сул байна

Ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Дундговь аймагт ажиллалаа.

Доор дурдсан асуудлаар нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох албан хаагчидтай уулзаж, ярилцлаа.

Үүнд:

  • Дундговь аймгийн 11 суманд Ундны ус, ариун цэврийн цэвэрлэх байгууламж байхгүй бөгөөд зураг төсөл хийлгэж дууссан сумдын төслийг эрчимжүүлэх;
  • Ундны усны “ЧАНАР”-т тавьж буй хяналт сул тул аймгийн хэмжээнд усны чанарын лабораторийн үйл ажиллагааг сайжруулж, улсын байцаагч тогтмол ажиллуулах;
  • Ундны усны стандартыг судалж, сайжруулах;
  • Гадаргын усны “Хэрлэн-Тоонот”, “Орхон-Онги” төслүүдийг эрчимжүүлэх;
  • Газрын доорх усны судалгааг 15 сумыг хамруулан иж бүрэн гүйцэтгэх;
  • Аймгийн хэмжээнд тоологдсон 3500 худгийн усны чанар, ундарга, төвшин сэргэлтийг судлах, нэгдсэн мэдээллийн санг цахимжуулах;
  • Ундны усны чанарын үзүүлэлт тодорхойгүй, мөн ус цэвэрлэх байгууламж баригдаагүй байгаа нь сургууль болон эмнэлгийн үйл ажиллагаанд асуудал үүсгэж байна.Хүний анхдагч эрх- чанартай усны хэрэглээг бүрэн хангах тал дээр идэвхтэй ажиллах.

Дээрх асуудлаар холбогдох төрийн байгууллагуудад мэдээлэл өгч, хяналт тавьж ажиллана. Мөн Ажлын хэсгийн тайланд тусгаж, УИХ-ын хаврын чуулганд үр дүнг танилцуулах болно.