2023.02.07
ШУТИС-ийн харьяа сургуулийн удирдлагатай уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
Миний бие тойрогтоо ажиллах үеэр Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн харьяа сургуулийн удирдлагатай уулзаж, үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг сонслоо.
Уг сургуульд 70 оюутан уул уурхайн, цахилгаан болон мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байна.
Ирэх жилд 250 оюутан элсүүлэн суралцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд оюутны дотуур байрны асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ.