2025.04.17
Ж.Алдаржавхлан: 18 хоног гэдэг утгагүй. Бүх хүмүүс тодорчихсон, бүх хүмүүс тайлангаа хийчихсэн хойно "дүр эсгэсэн 18 хоног" бий болно!
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
УИХ-ын чуулганы /2025.04.17/-ны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Нэгдүгээрт, Монгол Улсын иргэн болгон Улсын Их Хуралд нэр дэвших эрхтэй. Үндсэн хуулиараа олгогдсон шахалт шаардлагагүй янз бүрийн критеригүй шууд Их Хуралд нэр дэвших ёстой гэж би боддог. Гэхдээ УИХ-ын гишүүнийг эргэх холбоотой ажиллаарай гээд ард түмэн сонгоод явуулдаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүнийг эргэж тайлангаа тавихыг нь хуулиар зөвшөөрсөн. Өнөөдрийн энэ хуулийг харвал кино найруулагч нөхөр хийсэн киногоо ард түмэндээ үзүүлэх гэсэн юм аа гээд чөлөөтэй явах юм байна. Сонгуулийн 18 хоног ямар ч утгагүй болно. 1 сарын 1-нээс бүх хүмүүс зэрэг янз бүрийн хэлбэртэй уулзалтууд хийж эхэлнэ. Тэгвэл сонгуулийнхаа 18 хоногийг байхгүй болгоод, чөлөөтэй болгосон нь дээр юм биш үү? 18 хоног чинь угаасаа утгагүй. Бүх хүмүүс тодорчихсон, бүх хүмүүс тайлангаа хийчихсэн хойно "дүр эсгэсэн 18 хоног" бий болно. Үүн дээр хариулт өгнө үү.
Хоёрдугаарт, орон нутгийн сонгуулийн хуульд, орон нутгийн сонгуулийг айхтар базчихсан. УИХ-ын сонгуулийг ингээд задгай тавьбал тэгш байх зарчим чинь яах юм бэ? Үүнийгээ тэгшитгэхгүй юм уу!

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30