“Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” хүүхдийн хоолны номын нээлтэд оролцлоо
2024.08.20

“Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” хүүхдийн хоолны номын нээлтэд оролцлоо

Хүүхдийн хоолны хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, өдөр бүр тэнцвэртэй шим тэжээллэг, аюулгүй, халуун хоолоор хангах зорилгын хүрээнд Боловсролын яам, БЕГ болон нийслэл, орон нутгийн хэмжээнд үе шаттай олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь JICA байгууллагатай хамтран холбогдох бодит судалгаа болон жишиг төслийн үр дүн дээр суурилан энэхүү цэсний номыг зохиосон байна.

Тус номонд 33 төрлийн жишиг хүүхдийн хоолны цэсийг зохиож оруулсаны зэрэгцээ цэвэр жин, шим тэжээлийн болон үнийн тооцоог багтаасанаараа онцлогтой, мөн хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашиглахад хялбар, шинэлэг шийдэл болжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан