
2025.03.26
Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах ажлын хэсэг хуралдав
Улсын Их Хурлын даргын 329 дүгээр захирамжаар байгуулагдсан Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.03.26/ хуралдлаа.
Хуралд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, П.Ганзориг, Г.Уянгахишиг, Ш.Бямбасүрэн нар оролцов.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд даргалсан бөгөөд, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулж буй олон улсын туршлага, судалгааны талаар болон дэмжлэг үзүүлэх багийн асуудлыг хэлэлцлээ.