Үндэсний төлөвлөгөөг танилцуулах сургалт боллоо
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ болон НҮББОХ-ны хамтран хэрэгжүүлдэг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” /NAP/ төслийн хүрээнд Дундговь аймгийн БОАЖГ, ХХААГ, МЗХ-ны Дундговь аймаг дахь салбар хамтран "Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг танилцуулах сургалтыг Дундговь аймгийн 15 сумдын 200 гаруй албан хаагчид, малчид, залуучуудын төлөөллийг хамруулан зохион байгууллаа.
БОАЖЯ-ны УАӨБТГ-ын мэргэжилтэн А.Зоригт, МУИС-ийн багш Д.Сандэлгэр, Төслийн техникийн завлөх, зохицуулагч Д.Нарантуяа, Б.Эрдэнэцэцэг /Ph.D, УЦУОСМХ/, Зөвлөх С.Энхээ нар сургагч багшаар оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, орон нутаг дахь УАӨ-д дасан зохицох арга хэмжээ, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.
Сургалтын үр дүнд нутгийн иргэдэд түшиглэсэн Дундговь аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөөний төслийг боловсруулсан байна. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа говийн бүс нутагт анхаарч ажиллана.
Холбоотой мэдээ
2024.07.27
2024.06.21
2024.06.15