УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойрогтоо ажиллалаа
2025.02.03

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Говьсүмбэр аймагт ажиллалаа. Тус аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн анги танхим, сургуулийн гал тогоо, үдийн хоолны үйл ажиллагаа зэрэгтэй танилцаж, багш, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн удирдлагатай уулзаж, санал бодлыг сонслоо.

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, Амбулаторийн хавдрын кабинет, Эрүүл мэндийг дэмжих төвийн Гемодиализийн хэсэг, Нүдний тасаг зэргээр орж, , аймгийн эрүүл мэндийн газрын дарга, эмнэлгийн удирдлагатай уулзаж, санал бодлыг сонслоо.

Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчидтай /160 хүүхэд/ Боржигон чуулганы танхимд уулзаж, мэргэжлээ хэрхэн сонгох талаар болон зам тээврийн чиглэлээр ОХУ-д 100 хувь тэтгэлэгт хамрагдах боломжийн талаар УБТЗ-аас мэргэжилтэн ирж лекц уншлаа.