Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Говьсүмбэр аймагт ажиллаж байна
Говьсүмбэр аймагт уул уурхайн ачаа тээвэрлэлт, терминалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, тээвэр эрхлэгчдийн зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ -ын Хурлын танхимд зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, бүсчилсэн хөгжлийн хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцууллаа.
Мөн, замын татварын асуудал болон орон нутагт ачаа тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд Хариуцлагын гэрээг орон нутгийн удирдлагатай байгуулах, байгаль орчны доройтлыг бууруулах зэрэг асуудлаар ярьж хэлэлцэж байна.
Энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт болон хяналтын бүсийн өнөөгийн нөхцөл байдлын талаар аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г. Хонгор нар мэдээлэл хийлээ.
Холбоотой мэдээ
2025.02.03
2025.02.03
2025.02.02