Өмнөговь аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ахалж, говийн бүсээс сонгогдсон Н.Наранбаатар болон Б.Уянга, Д.Ганмаа нарын хамт Өмнөговь аймагт ажиллаж байна.
Иргэд сонгогчидтой хийх уулзалтыг аймгийн Засаг дарга Н. Энхбат нээж үг хэллээ. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын "Гурвансайхан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй нисэх зурвасыг шинээр барих ажлын явц, гүйцэтгэлийн байдалтай танилцлаа.

Мөн, иргэд сонгогчидтой уулзалт хийж, УИХ, Засгийн газрын түвшинд хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй иргэдийг төрийн одон медалиар, Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 100 жил, мөн Автотээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тус тус тохиож байгаатай холбогдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, үр бүтээлтэй олон жил ажилласан салбарын ажилчиддаа баяр хүргэлээ.Энэ үеэр, Номгон, Хүрмэн, Ханхонгор сумдын малчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг хүлээн авлаа.
Холбоотой мэдээ
2025.05.12
2025.05.09
2025.05.05