Говь-Алтай аймгийн Дарви суманд ажиллав
2024.03.05

Говь-Алтай аймгийн Дарви суманд ажиллав

УИХ дахь АН бүлгийн зөвлөх, ҮБХ гишүүн, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Батсайханы хамт Говь-Алтай аймгийн Дарви сумын иргэдтэй уулзлаа.

Дарвийн нуруу, Хүйсийн говийн өмнө зах, Шаргын говийн баруун, хойд талыг хамарсан үзэсгэлэн төгөлдөр өгөөмөр баян нутгийн зон олон өнтэй сайхан өвөлжиж байна.

УИХ-аас батлагдсан хууль тогтоолыг иргэд сонгогчдод сурталчлах, санал хүсэлтийг сонссон халуун дулаахан уулзалт боллоо. Нутгийн иргэдийн зүгээс:

  • Баруун бүсийн хөгжлийг хэрхэн төлөвлөж байгаа талаар
  • Говийн нэмэгдэл олгох боломж байгаа эсэх
  • Нийгмийн даатгалын үр нөлөө
  • Малын гаралтай түүхий эдийн үнэ цаашдаа нэмэгдэх боломж байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндөн ярилцав. 

Хуралдаа идэвхтэй оролцож, мэдэх эрхийнхээ хүрээнд олон сэдвийг хөндөж, нээлттэй ярилцсан Дарви сумын иргэддээ талархлаа.