2023.06.29
СХД-ийн 19-р хорооны бүсгүйчүүдийн "Зөв өглөө" уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг оролцлоо
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагч Н.Баярчимэг шинэ өглөөг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны бүсгүйчүүдтэй хамт эхлүүллээ.
“Зөв өглөө” хувь хүний хөгжлийн сургалт, уулзалтыг Н.Баярчимэг төлөөлөгчийн санаачилгаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн 19-р хорооны Засаг дарга Д.Отгонбурамын хамт зохион байгуулсан бөгөөд Хувь хүний хөгжлийн сургалтыг сургагч багш М.Сувд-Эрдэнэ удирдан явуулсан байна.
Уулзалтад гэртээ хүүхдүүдээ хардаг, гэрээрээ хөдөлмөр эрхэлдэг, өөрсдийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй олон сайхан бүсгүйчүүд хүрэлцэн ирсэн юм. Өөртөө итгэлтэй байж, үзэсгэлэнтэй эрч хүчтэй амьдарч, эргэн тойрондоо зөв, сайнаар хэрхэн нөлөөлөх тухай нээлттэй, харилцан ярилцлаа.