2022.04.01
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхөн уулзлаа
БГД-ийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа аймаг, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нарын төлөөлөлтэй уулзлаа.
Тэрээр БГД- ийн түвшинд гарч буй гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажилладаг байгууллагуудынхаа уялдаа холбоог сайжруулж чадавхыг бэхжүүлэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулахад дэмжин ажиллахаар боллоо.