"Харилцан хүндэтгэе" аяны хүрээнд сургалт боллоо
2023.03.22

"Харилцан хүндэтгэе" аяны хүрээнд сургалт боллоо

Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулагддаг Жендэрийн үндэсний хорооны “Надаас, танаас, биднээс эхлэлтэй” уриан дор үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ-2023” аяны хүрээнд Нийслэлийн охид хөвгүүдийн зөвлөлтэй хамтран 33 сурагчид жендэрийн анхан шатны ойлголт мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар сурагчдын жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, өсвөр үеийн хүүхэд залуусыг жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Сургагч багшаар:

Х.Цэнджав, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны, Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

О.Буянаа, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны, Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн

Д.Энхжаргал, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны, Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Д.Батхишиг, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны, Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар ажиллаа.

Сургалтын төгсгөлд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр  жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар “АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ”-д хамрагдан амжилттай суралцсан сурагчдад сертификат гардуулан өгсөн юм.

Мөн Жендэрийн үндэсний хороо, Peak.mn-тэй хамтран гаргасан “Эрхээ Тэгшээ” комик цуврал номыг 2023 онд дахин шинэчлэн сурагчдын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Харилцан Хүндэтгэе” аяны хүрээнд Нийслэл 7 дүүргийн 16 сургуулийг төлөөлж ирсэн сурагчдад 2000 ширхэг номыг хүлээлгэн өглөө.