"Боловсролын салбарын шилдэг"-ээр Нэгдүгээр сургуулийн багш Н.Оюунчимэг тодорлоо
2023.03.09

"Боловсролын салбарын шилдэг"-ээр Нэгдүгээр сургуулийн багш Н.Оюунчимэг тодорлоо

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дөрөвдөх жилдээ зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд-2023” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. /2023-03-08/

Хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, соёл, урлаг, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үедээ сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхээр салбар салбарын шилдгүүд болох

  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Бизнес
  • Хүмүүнлэг
  • Спорт
  • Алдарт эх
  • Соёл урлаг
  • Хэвлэл мэдээлэл болон Энхийн төлөөх зүтгэлтнүүдээ тодруулж байгаа юм.

“Боловсролын салбарын шилдэг” номинацид шалгарсан, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн багш Н.Оюунчимэг:

-Боловсролын салбарт тасралтгүй 35 жил ажилласан. Багшлах хугацаандаа сурагчдынхаа авьяас, чадварыг нээхэд онцгойлон анхаарч ирсэн, үүний үр дүнд олон шавь маань гадаадын их сургуулиудад тэнцсэн, тэтгэлэг хүртсэн байна. Нийт шавь нартаа, 1 дүгээр сургуулийн багш, ажилтнууддаа, бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.