2023.02.27
"Эмэгтэйчүүдийн манлайллын нетворк"- 2 дугаар сарын уулзалт боллоо
"MERIT" төслөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн манлайллын нэтворк-Туршлага солилцох уулзалт”-ыг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Боомтын Сайд Х.Булгантуяа оролцож эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцоо, цагийн менежмент, карьер төлөвлөлт, ажил амьдралын тэнцвэрийг зохицуулж ажиллахын ач холбогдлын талаар, түүнчлэн өдөр тутмын амьдралд мөрддөг ажлын төлөвлөлт, өөрийнхөө үнэ цэнийг ойлгож таних, үнэлэх, хөгжүүлэх талаарх туршлагаа хуваалцаж, халуун дотно яриа өрнүүллээ.
Уулзалтын төгсгөлд тэрээр Төрийн албаны зөвлөл болон НҮБ-ын хамтран санаачилсан дунд болон түүнээс дээш түвшний удирдах албан тушаал хашиж буй Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг менторлож буй өөрийн туршлагаас хуваалцаж, уулзалтад оролцогчдоос тус хөтөлбөрт хамрагдах боломжтой талаар дурдав.
Төслийн зүгээс Х.Булгантуяа гишүүнд Харагчин Туулай жилийн хамгийн анхны уулзалтад өөрийн цагийг харамгүй зориулж хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлэн тус уулзалтыг цаашид тууштай зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцууллаа.