2023.06.28
Ж.Батжаргал: Хууль, хяналтын байгууллагынханд хяналт яаж тавих вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Юмаа мэддэг хүмүүсээр уг салбарын асуудлыг шийдүүлье гэж харсан. Гэтэл энэ хөтөлбөрт ойлгохгүй заалт байна. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ах ахуй нэгжийн талаар зохицуулсан заалт байна. Ил тод байдал хангуулах тал дээр үйл ажиллагаа,санхүү мөн олон нийтийн оролцоог хангах, татварын дараах ашиг хуваарилалтын зохицуулалтыг тодорхой болгохгүй бол төрийн өмчтэй компаниуд болон үүний ТУЗ-д өөрсдөө дураараа авирлаж байна. Бага ашиг гаргаад хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг олгохгүй гэж дуугарч байна. Энэ бол бүдүүлэг үйлдвэл. Эрх зүйн хувьд бүдэг байгаа учраас оролцоогүй ОН-ийн засаглал үүсээд байна.
Авлигатай тэмцэх газрын чиг үүргийг тодорхой болгох асуудал яригдаж байна. Тусгайлсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгжүүдийн тухай ярьж байгаа. Тусгайлсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгжүүдийн тухай ярьж байгаа. Энэ зав байж магадгүй, гэхдээ боломж, чадамжийн талаар хэрхэн судалсан бэ? . Үүнийг иргэд харж байгаа.
Түүний асуултад УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn