2023.06.28
"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Уг тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нэгдсэн чуулганы хуралдаанд танилцууллаа.