Үнэлгээний хорооны зохион байгуулалт, бүрэлдэхүүний талаарх холбогдох зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай
2023.04.27

Үнэлгээний хорооны зохион байгуулалт, бүрэлдэхүүний талаарх холбогдох зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай

УИХ-ын чуулганы /2023,04,27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийн ТБХ-ны санал, дүгнэлтийг танилцуулав.

Монгол Улсыг гадаад улсад сурталчлах Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор зөвхөн гадаад улсад бараа, үйлчилгээ худалдан авах тохиолдолд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар энэ хуулиар зохицуулах асуудлын хүрээ, хязгаарыг нарийвчлан тогтоож, тусгах, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төсвийн бүх байгууллагын зарласан тендер шалгаруулалтад тухайн орон нутгийн хуулийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох, хуулийн төслийг өргөн барьсны дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурлаас Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталснаар төсөлд тусгагдсан зарим зохицуулалт уг хуулинд тусган батлагдсан тул эдгээр давхардсан агуулгатай зохицуулалтыг хасах зохицуулалтыг тусгасан.

Мөн захиалагч гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр олгох нөхцөлийг илүү тодорхой болгож найруулах, худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн эрх, үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас төрийн бус байгууллагад шилжүүлж болох зарим чиг үүргийг илүү нарийвчлан зохицуулах, Үнэлгээний хорооны зохион байгуулалт, бүрэлдэхүүний талаарх холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хуулийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох  зохицуулалтыг тусгасан байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn