Д.Оюунхорол: Сууж байгаа модныхоо мөчрийг бүү тайраасай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа Хуулийн төслийн хүрээнд гишүүд саналаа хэлж асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:Төрийн болон орон нутгын өмч хөрөнгөөр худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг нэр бүхий гишүүдийн төсөл өргөн баригдсан байгаа энэ хоёр төслийг харьцуулж нилээн үзсэн. Энэ хоёр төслийг нэгтгэн хэлэлцэе гэсэн саналыг дэмжиж байгаа юу? Нэгтгэсэн төслийг боловсруулах багийн зарим нэгийн тусгах боломжгүй зүйлүүд байна.
Хамгийн сайн үнэлэгдсэн тэндэрийг засийн газрын үзэл баримтлалаас өөрөөр өргөн барьсан төслийг гэж ойлгож байна. Энэ нь төсөл өргөн мэдүүлэх тухай хуулийг зөрчиж байна. Хоёрдугаарт энэ хуулийг хэлэлцэж байхад сангийн сайд байх ёстой. Ер нь улсын их хуралыг хариуцлагагүй муу ажиллаа гэж ярих дуртай болж өөрсдөө УИХ-даа хүндэтгэлгүй хандаж байна.
Өмнөх их хурлуудтай харьцуулахад энэ их хурал маш сайн ажиллаж хууль тогтоох байгууллагын ажилдаа оролцож байгаа. 76 гишүүн байлаа гэж бодоход 1 2 л цагаан тагтаа бусад нь хар мэтээр ярихаа болих хэрэгтэй. Өмнөх их хурлыг бид санах хэрэгтэй үг хэлэх эрх чөлөөгүй байсан шүү. Асуудлыг бодитой үнэн талаас нь олж хараасай гэж бодох юмаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Сувд