2023.04.27
Ж.Бат-Эрдэнэ: Орон нутгийн иргэдэд боломж олгох ёстой
УИХ-ын чуулганы /2023,04,27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Орон нутгийн иргэдэд боломж олгох ёстой. Гэтэл шалгуураа улам томруулаад байх юм. Уг нь Засгийн газар чинээлэг дундаж давхаргыг бий болгох гэж үзэж байгаа. Мөн үнээрээ уралддаг энэ байдал хэзээ өөрчлөгдөх вэ.Үнийг эрэмбэлээд, бага үнийг сонгоно гэдэг, үүнээс болж чанаргүй, муу худалдан авалт болдог. Түүнчлэн зураг төслийн үнийг доош буулгаж, тендер авдаг. Дараа нь үнийн нэмэгдүүлдэг, энэ асуудлыг яагаад тодорхой болгосон зохицуулалт хийгээгүй байна вэ? Булган аймгийн дийлэнх тендерийг Эрдэнэт хот, УБ-аас компаниуд ирээд авдаг, дараа нь хариуцлага тооцдоггүй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn