2019.03.20

Б.Бат-Эрдэнэ: Дарга нар тендер авдагаа одоо боль

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Бүтээн байгуулалтын ажил хийх хугацаа их богино. Дарга нар хойш татдаг. Төсвийн жилдээ багтахгүй мөнгө нь хураагддаг. Одоо дарга нар тендерт оролцохоо боль. Хичнээн дарга тендер авч байсан тоог надад гаргаад өг гэхээр хэн нь ч дугардаггүй. Дарга нар л тендер авахгүй бол энэ хуулийг ингэж олон арван удаа өөрчлөлт оруулах шаардлагагүй юм.

Дээрээсээ ашиг сонирхол нь зөрчилтэй болохоор доодчуул нь ч тендер авах сонирхолтой болчихсон.

Дарга нарын энэ эрх ашгаас болж иргэд, хүүхдүүд, Монгол Улс хохироод байна.

Одоо энэ хуулиараа дарга нар тендерт гар дүрэхийг хаачихвал энэ жил урин дулааны цагт бүтээн байгуулалтаа хийгээд авчихмаар байна.”