2019.03.20

М.Билэгт: Хуулийн хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөс эхэлмээр байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Энэ хуулийн хэрэгжих хугацааг зургадугаар сарын 1-ээс гэснийг хууль батлагдсан өдрөөс хэрэгжиж эхлэхээр оруулмаар байна.”

Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол хариуллаа.

“Засгийн газраас өргөн барьсан нэг төсөлд хуулийн хэрэгжих хугацаа 7-р сарын 1 байсныг ажлын хэсэг нэг сараар урагшлуулж 6.1-ээс хэрэгжихээр оруулж байгаа. Түүнээс урагшлуулах боломжгүй юм. Учир нь хуулийг даган 2 журам батлагдана. Мөн ААН-ийн хар жагсаалт гаргана.

Мөн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах хуультай. Тиймээс хэрэгжих хугацааг урагшлуулах боломжгүй. Тэрнээс биш ашиг сонирхлын зөрчлөөр зориудаар хойшлуулсан зүйл байхгүй.”