2019.03.20

Д.Оюунхорол: Тендерийг илүү сайжруулах нөхцөлийг энэ хуулиар бүрдүүлнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол:  

“Энэхүү хуулийн төслийг боловсруулахад:

  1. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баримталсан. Олон жил эх оронч худалдан авалтыг бий болгож, ажлын байрыг бий болгох замаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тал дээр анхаарч ажилласан. Татварын дэмжлэг үзүүлэхээс гадна дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжих нэг арга нь энэ тендерийн хууль юм.
  2. Тендер тойрсон авлига хүнд суртал, шат дамжлагыг бууруулсан нэг тогтолцоотой, худалдан авах ажиллагааны нэг газартай. Тэр нь төрийн хяналттай байх гэсэн нилээд том шинэчлэлийг хийхээр хуулийн төсөлд агуулгаараа орж ирсэн.
  3. Хамгийн бага үнийн санал гэдгийг онцгой анхаарсан. Хамгийн бага үнийн санал гэж томьёлсоныг авч үзэн үүгээр шалгуур үзүүлэлт хийж болохгүй гэж үзээд техник тоног төхөөрөмжийн үзүүлэлт, ажлын туршлага, техникийн тодорхойлолт, даалгавар хангасан ААН-үүдээс хамгийн хэмнэлттэй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр чанар стандартын шаардлага хангасан, мэргэжлийн багтай ААН-ийг ялуулна гэж оруулсан.
  4. Төсөв батлагдсанаас хойш тендерийг богино хугацаанд явуулдаг байх. Хугацааг тодорхой зааж өгөх зохицуулалт оруулсан. Дараагийн хэлэлцүүлэг дээр гишүүдийн хэлсэн олон зохицуулалтыг оруулах боломжтой.
  5. Энэ төсөлд орсон бас нэгэн онцгой заалт бол урьдчилсан худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.”