2022.04.12
Х.Булгантуяа: Өрхийн бизнес эрхлэгчид хоршоолол үүсгээд төрийн худалдан авалтад орох боломж байгаа юу?
УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,04,12/-ны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Төрийн худалдан авалтын тухай хуульд өөрчлөлт оруулаад дотоодын үйлдвэрлэгчдыг дэмжих, ногоон худалдан авалтыг сайжруулах гэсэн хоёр зарчимтай өөрчлөлт оруулсан. 2020 оны Төсвийн гүйцэтгэл дээр тодорхой мэдээлэл авч чадаагүй. Бид нар томоохон хуульд өөрчлөлт оруулаад иргэд хүлээлттэй болдог. Иймд жилд нэг удаа хуулийн гүйцэтгэлийн талаар тоон мэдээлэл авдаг болох хэрэгтэй. Энэ хүнд цаг үед иргэдийн бизнесийг дэмжсэн жижиг худалдан авалт явагдана,тендерийн том шаардлагыг багасгана гэх мэт зүйл дээр тодорхой хариулт хэрэгтэй. Өрхийн бизнес эрхлэгчид хоршоолол үүсгээд төрийн худалдан авалтад оролцох боломж байна уу гэж манай дүүргийн бизнес эрхлэгчдээс асуусан юм.
Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn