2019.03.20
С.Эрдэнэ: Тендерийн будлиан, маргаан улсын бүтээн байгуулалтад саад болдог
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
“Тендерийн маргаан, будлианаас болж улсын бүтээн байгуулалтын ажил гацдаг. 2018 онд нийт тендерийн 70 орчим хувь зогссон. Дээрээс нь гүйцэтгэл чанар муутай байдаг. Үүний гол шалтгаан нь тендерийн сонгон шалгаруулсан хүмүүсийн чадвартай муутай холбоотой.
4 улиралтай манай улсад тендер нь хавар зарлагддаг. Залгуулаад наадам гэж амарч яваад анхны цаснаар шахуу ажил эхэлдэг. Тиймээс гүйцэтгэлд хугацаа зааж өгч байвал ямар вэ?
Олон улсад ч тендерийг маш эрт тодорхой хугацаа зааж зарлаж явуулдаг. Төсвийн жилдээ багтахгүй ажлууд их унадаг учраас урьдчилан сонгон шалгаруулалт зарлаад тухай төсвийн жилдээ багтааж хийх шаардлагатай байна.”
Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгээс хариулт өглөө.