Л.Элдэв-Очир: Тендерийн хуулийн өөрчлөлтөөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ
2019.03.20

Л.Элдэв-Очир: Тендерийн хуулийн өөрчлөлтөөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ

УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж байгаа юм. 

Төслийг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир өөрсдийн санаачилсан төслийг талаар тайлбар өглөө.

Хуулийн төслийг Засгийн газар мөн 3 гишүүн санаачилж, тус тусдаа өргөн барьсан байгаа. Гишүүдийн өргөн барьсан төслийг гол санаа бол үндэсний үйлдвэрлэлээ төсвийн худалдан авалтаар дэмжих, нөгөө нь бага  үнийн санал тавьсан тендерийг шалгаруулж, чанаргүй бүтээгдэхүүнээр худалдан авалт хийдэг зарчмыг больё гэдэг үндэслэлээр оруулж ирсэн. Ингээд хоёр хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг Д.Оюунхорол гишүүнээр ахлуулан байгуулагдсан. Ажлын хэсэг нилээд нухацтай ярьсан. Чанар, стандартын шаардлага хангасан, тендерт оролцож байгаа компаниудын бараа бүтээгдэхүүний сонгоно шалгаруулахдаа хямд үнэ байх ёстой гэдэг дээр ажлын хэсэг дээр санал нэгдсэн.

 

Энэ хуульд өнөөдөртэй нилээд 24 дэх удаагаа нэмэлт өөрчлөлт орж байгаа юм. Маш маргаан дагуулдаг, мөн хэрэгжүүлэхэд хүндрэл их гардаг ийм хууль юм.