2019.03.20

С.Билэгт: Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Сүүлийн 20 гаруй жил иргэд төрд итгэх итгэл алдарсан шалтгаан энэ. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан юм. 12 жилд 23 удаа өөрчлөлт оруулсан байгаа юм. Аж ахуй нэгжүүд өндөр хүүтэй зээл авч барьцаа хөрөнгө бий болгож ажил хийж байна. Үүний цаана арилжааны банкууд хөрөнгөжиж босч ирсэн.

Гэтэл тендерийг ААН-ээрээ хийлгэчиж чадахгүй нөхцөлийг бүрдүүлсэн нь харамсалтай байна. Сургууль, эмнэлэг, цэцэрлэг бол өдөр тутам төрийн үйлчилгээ авч байдаг газар. Гэтэл харсаар байтал нүдэн дээр нь төрийн мөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалт нь хамгийн чанаргүй, удаан хийгддэг. Энэ бол иргэдийн итгэл алдарч бухимдах гол шалтгаан мөн.

Тиймээс ямар нэг хүүгийн зардалгүй, төр захиргааны шийдвэр шаардлагагүй төсвийн хөрөнгө оруулалтаар аижл гүйцэтгэж байгаа ААН-үүдийг ард нь барьцаатай болгох ёстой. Тэгвэл тэд хаяад явахгүй. Гүйэтгэл нь 30% байгаа хэрнээ санхүүжилтээ 90% аваад ажлаа хаяад явчихсан тохиолдол цөөнгүй бий. Тэднийг хар жагсаалтад оруулна л гэнэ. Гэхдээ тэд нэр усаа солиод л явчихна. Тиймээс цаашид тодорхой мэдээллийг нь оруулж байх хэрэгтэй байна.”