2021.05.06

Ж.Ганбаатар: Хөрөнгө оруулалтын зардал үр ашиггүй зарцуулагдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

"Хэрэглээний үнэ өсөлтийг 6%-аар авсан байна, үүнийг сайн гэсэн үүднээс харж байна. Түүнчлэн цар тахлын дараагаар эдийн засаг өссөн үед 6%-ийг барих талаар ямар бодлого баримтлаж байгаа вэ? Уг асуудлаар тодруулж хэлж өгнө үү? 2015 оноос дотоодийн нийт бүтээгдэхүүний өсөлтийг валюттай харьцуулахад өсөлт бага харагдаж байна. Тодруулбал 10.2 тэрбум доллар байсан бол 12.3 тэрбум доллар гэх мэт. Мөн төсвийг авч үзвэл 2016 онд таван их наяд байсан бол, орлого талдаа 13,14 их няд зарлага бол үүнээс өндөр юм.

Төсвийн хөрөнгө оруулалтын зардалд 2016 оноос хойших хэлсэнчлэн 13 их няд зарцуулагдсан, уг хэмжээгээр яагаад дотоодын нийт бүтээгдэхүүн өсөхгүй байна вэ? Сангийн яам ямар байр суурьтай байна вэ? Тус хөрөнгө оруулалтын зардал үр ашиггүй зүйлрүү урсаж буйгийн жишээ юм. Урсгал зардалд анхаарч байх хооронд хөрөнгө оруулалтын зардал үр ашиггүй гэж үзэн судалгаатай, төлөвлөлттэй байхыг шаардаж байна. Үүнтэй холбоотойгоор шинэ яам байгуулагдах ёстой юм."

Түүний асуултад Сангийн яамны төлөөлөл гишүүн хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn