2021.05.13

С.Одонтуяа: Цар тахлын эдийн засгийн тооцоог ерөөсөө гаргаагүй байна

УИХ-ын өнөөдрийн /2021,05,13/ чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл өмнөх оны тоог бага хэмжээгээр өөрчлөөд тавьсан бэ? Цар тахлын эдийн засгийн тооцоог ерөөсөө гаргаагүй байна.

  • Хөрш орнуудын эдийн засгийн хөгжлийн нөлөөг тусгасан уу?
  • Төрийн өмчит компани ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлнэ гэж байна. Яаж нэмэгдүүлэх вэ?
  • Газрын тосны хэмжээ яагаад буурсан бэ?

Энэ тооцоог харахад 3 иргэнд 1 төрийн албан хаагч ногдож байна. Үүнд  өөрчлөлт хэрэгтэй, татвар төлөгчдын нуруун дээрх ачаа хүнд байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn