2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
2021.05.13

2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

УИХ-ын өнөөдрийн \2021.05.13\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн таницуулав. 

Төсвийн тухай хуулиар “Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэн, жил бүрийн тавдугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2022 оны төсвийн зарлагын хязгаар, 2023-2024 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.