2021.10.21

Б.Баттөмөр: Татварын шинэчлэлийг хэрхэн хийх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Төсвийн хүрээний мэдэгдэлд засгийн газрын өр 31,4 ирэх жил 34 гээд өсөөд явах юм байна. хөгжиж байгаа орнуудаас Монгол улс тэргүүлж байна.2021 оны эхний 8 сарын байдлаар  өнгөрсөн оныхоос мөн нэмэгдсэн.Нүүрсний үнийг өсгөх ямар боломж байна вэ? Түгжрэлийг бууруулах нэг арга бол импортыг багасгах. Энэ чиглэлд ямар бодлого баримталж байна. Аж ахуй нэгжийн үйл ажиллагаа буурч байна. Экспортын бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ямар ажил хийж байна. Татварыг шатлалтай тогтоох арга зам байна уу?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn