2021.05.06

С.Чинзориг: Төсвийн шинэчлэлийг УИХ-д хэлэлцүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Хэд хэдэн асуулт байна, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай болон төлөвлөлтийн хуулиудад эдийн засгийн байдлыг нэг жилийн хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөөг УИХ батлах хуультай. Тус төлөвлөгөөг Засгийн газар, Сангийн яам хэзээ УИХ-д оруулж хэлэлцүүлэх гэж байна вэ?

Түүнчлэн төсвийн хүрээг ярихаас өмнө, уг жилийн хугацаатай төлөвлөөг УИХ-д оруулж ирэн батлагдсаны дараагаар ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны мэдэгдлүүдийг ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Үүнд засгийн газар, Сангийн яам ямар байр суурьтай байна вэ?

2021 онд цар тахалтай тэмцэж, Засгийн газрын үйл ажиллагаанд туссан хэд хэдэн зорилтууд хэрэгжих асуудал удаан байна. иймд 2020 онд Засгийн газрын үйл ажтллагааны хөтөлбөрт туссан томоохон зорилтууд, хэрхэн төсвийн хүрээний мэдэгдэл тусч байгаа вэ? Мөн 2020 онд эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлэээр ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн орлогыг дэмжих зориолгоор ямар зорилго, зорилт төсвийн хүрээний мэдэгдэлд тусч байгааг тодруулан хэлж өгнө үү?

Цаашид төсвийн шинэчлэл хийх тал дээр Засгийн газар болон Сангийн яам ямар байр суурьтай байна вэ? Үүнтэй холбоотойгоор томоохон төсвийн шинэчлэлийн талаар хэлэлцэхгүй бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нилээдгүй буурч байна."

Түүний асуултад Сангийн яамны төлөөлөл хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn