2021.05.05
Ж.Ганбаатар: Харилцах дансны үлдэгдэлд хүү тооцож олгох нь хөдөлмөр эрхлэгчдэд дэмжлэг болно
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2021,05,05/ хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Хууль сайн болсон,ажлын хэсэг сайн ажилласан. Хийж, засах зүйл гарч, 54 зарчмын зөрүүтэй саналаар санал хураах юм байна. Өргөн барьсан зүйл дээр нилээ өөрчлөлт гарч ээ. Нэг зүйл байна. Харилцах дансанд хүү тооцохгүй гэдэг дээр, хэрвээ томоохон харилцах дансны үлдэгдэл зээлийн хүүд нөлөөлж байна гэж үзвэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хүмүүсийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг дэмжих үүрэгтэй, ялангуяа манай байнгын хороо.
Би цахимаар ажлын хэсгийн хуралд суусан, саналаа хэлсэн. Харилцах дансны үлдэгдэл гэдэг чинь зээлийн хүүд нөлөөлөхгүй гэж миний хувьд бодож байгаа.1,8 хувийн хүү өгч байгаа. 15-16 хувийн хүүтэй зээлд 1,8 гэдэг их нөлөө үзүүлэхгүй гэж харж байна. Бид ажил хиймээр байна. Хүмүүсийн ажил хийх сонирхлыг нь дэмжих хэрэгтэй. Миний гаргаж байгаа санал бол ядаж 100-200 сая төгрөгний үлдэгдэлд 1,8 хувийн хүүг өгөх хэрэгтэй, жижиг дунд бизнес хийж байгаа хүмүүсийн сонирхлыг ингэж бууруулж болохгүй, хэт нэг тал уруу энэ хууль хэлбийсэн байна. Хөдөлмөр, эрхэлж байгаа хүмүүсийн харилцах дансан дээр байсан юмыг өгч болно, болохгүй гэж бичих юм уу? эсвэл харилцах дансны тодорхой үлдэгдэлд хүү тооцох талаар үүнийгээ өөрчилбөл сайн байна.
Хугацаагүй хадгаламжид хүү төлнө, төлөхгүй гэсэн зүйл байхгүй, журмаараа эсвэл харилцах банк өөрсдөө шийдэх юм байна гэж ойлгосон, үүний зөв бурууг тайлбарлаарай. Хэрвээ хугацаагүй хадгаламжаасаа хүн ямар нэг тооцоо хийвэл онлайнаар харилцах данс уруугаа шилжүүлж байгаад, гүйлгээ хийнэ гэж ойлгосон, энэ зөв үү? Харилцах дансны үлдэгдлээ өмнө нь явж байснаа хэвээр үлдээвэл зүгээр. Ийм хэцүү цагт ахиад дарамт үүсгэж болохгүй.
Гишүүний асуултанд ажлын хэсгээс хариулт өглөө
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn