2021.05.05

Д.Батлут: Зээлийн хүүг бууруулахад ямар зохицуулалт хийх вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2021,05,05/ хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа
УИХ-ын гтшүүн Д.Батлут:

Зээлийн хүү, банкны үйл ажиллагаа орж байгаатай холбоотой тодруулах зүйл байна. Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах талаар  тодорхой бодлого гаргаж ажиллаж байна.Хуулийн төсөлд зээлийн хүүг бууруулах ямар зохицуулалт орсон бэ?

Мөн хүүгийн талаар банкны зээл хүүтэй болон хүүгүй байна гэж зааж өгсөн. Ямар төрлийн зээлийг хүүтэй, ямар төрлийн зээлийг хүүгүй гэж заасан бэ? Үүн дээр тодорхой зохицуулалт байна уу? Тодорхой бус зүйл байж болохгүй. Хууль өөр байдлаар ашиглагдах боломж үүсгэж магадгүй учраас маш тодорхой зүйл заалт орох ёстой.

Гишүүний асуултанд ажлын хэсгээс хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn