2021.05.06

Б.Бат-Эрдэнэ: Харилцагч бус зөвхөн банкны эрх ашгийг хамгаалж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Хуулийн төсөлтэй танилцахад банкны эрх нэг талаар баримтлагдан тусгагдсан байна гэж үзэж байна. Дараагийн хэлэлцүүлэгт тус асуудлаар анхаарч хэлэлцэх хэрэгтэй юм.

4 дүгээр зүйлийн нэгийн гуравт “Банк эрх бүхий этгээд тэгш оролцоог хангах зарчмыг баримтлана” гэж заасан байдаг, гэтэл уг зарчмыг хангах зарчим 7 дугаар зүйлийн хоёрт “Цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууц кодлол” гэсэн хэд хэдэн зүйл заасан байгаа юм. Тус заалт нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна.

Тухайлбал хадгаламж, харилцагч эзэмшигчийн эрх ашгийг хамгаална хэмээн тунхаглаж байгаа боловч хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд эд хөрөнгийг хэрхэн яаж залгамжлах вэ? Уг асуудал тодорхойгүй байгаа юм.

Тиймээс банктай холбоотой ярьсан тус асуудлийг анхаарч хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна. Зөвхөн банкны эрх ашгийг хамгаалсан хуулийн төсөл болох гэж байгаа тул өөрийн зүгээс сануулж хэлж байна."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn