2020.10.22
Ц.Мөнх-Оргил: Нэр томьёог нь сольсноос болоод бараг хорин хэдэн хууль дагаад өөрчлөлтүүд орж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асуулаа:
-
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооныхон та бүхэн энэ хуулийн төсөл дээр суусан уу? Энэ хуулийн төсөлтэй санал нийлэхгүй, дутуу юм байна уу?
-
Хуулинд нэр томьёоны өөрчлөлтөөс болоод хоёр үг солигдож байна. Төлбөр тооцоог мөнгөн хөрөнгийн шилжүүлэг гэж нэр томьёог нь сольсноос болоод бараг хорин хэдэн хууль дагаад өөрчлөлтүүд орж байна.
-
Харилцах дансыг төлбөрийн данс болгон өөрчилж байгаа хууль. Ингэж нэр томьёо солих гарцаагүй шаардлага юу байсан бэ? Агуулга, эрх зүй талаасаа, хэрэглэгч талаасаа ямар зөрөөнүүд байна. Юугаараа ялгаатай юм бэ?