2021.04.15

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа хүүхэд хамгааллын бодлогыг тусгууллаа

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан гишүүн болохоосоо арав гаруй жилийн өмнөөс хүчирхийллийн эсрэг ялангуяа хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж, үзэл бодлоо илэрхийлэн, нийгэмд байгаа бусармаг зүйлтэй тэмцэхэд Нүдээ нээ, Цахим гадуурхал цаашаа гэх мэт олон аян, хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж, нийгэм олон нийтийг уриалж, дэмжин оролцож ирсэн.

Төрийн түшээгээр сонгогдсоноос хойш нийгмийг цочроож бухимдуулж байгаа мэдээллүүдэд цучил нэмж, гал өрдөхөөс илүүтэйгээр хүчирхийлэл, хүчирхийллийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн асуудлуудыг илүү өргөн хүрээтэйгээр харж, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхааран ажиллаж байна. 

Тэрээр Хүчирхийллийн эсрэг Монгол Улсын хууль тогтоомжийн зохицуулалт ямар байгаа, орхигдуулсан зохицуулалт байгаа эсэх, хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан ямар зохицуулалт нэмж шаардлагатай байгаа дээр ажиллахаас гадна Улсын Их хурлын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийлгэх, хяналт тавихыг чухалчлан ажиллаж, Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг байгуулан, тэргүүлэн ажиллаж байгаа.

Тэрээр өөрийн цахим хуудастаа, 
Аливаа хэргийг гарсны дараа харамсан халаглахаас илүү урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна. 
“УИХ нь сайн хууль гаргаж, Засгийн газар нь сайн хэрэгжүүлж, шударга шүүх ажиллавал сайхан нийгэм бий болно” гэж Б.Чимэд багшийн хэлсэнийг зүрхэндээ санаж, тийм нийгмийн төлөө зүтгэж яваа, зүтгэх ч болно. Хүчирхийлэл хэний ч хаалгыг хэлэлгүйгээр тогшдог. Хайртай үр хүүхэддээ хүчирхийлэлгүй нийгмийг үлдээхийн төлөө хүн бүр хариуцлагатай, ухамсартай байх нь хамгийн том нөлөөлөл болж өөрчлөлтийг авч ирнэ гэж итгэдэг.

хэмээн бичжээ. 

Б.Баярсайхан гишүүний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн батлуулах ажилд оролцон, ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд,

“...ажлын байран дахь бэлгийн дарамт буюу ажилтны үндсэн үүрэгт хамт ажиллаж байгаа хүндээ бэлгийн дарамт үзүүлэхгүй байх мөн ажил олгогчийн үндсэн үүрэгт хамт олноо бэлгийн дарамтаас хамгаалах...” заалтыг нарийвчилан,  “Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх..” тухай (анх удаа монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд хүүхэд хамгааллын бодлогыг тусгуулж чадсан) нарийвчилсан зохицуулалт оруулах саналыг гаргаж, хуулийн төсөлд энэ зохицуулалт бие даасан бүлэг болгон оруулаад байна.

Уг хууль удахгүй УИХ-ын чуулганаар батлагдаж, мөрдөж эхэлнэ.  Ингэснээр "Ажлын байран дахь бэлгийн дарамт" болон өнөөдөр нийгэмд гамшгийн хэмжээнд хүрээд байгаа эцэг эхээс хүүхдэд үзүүлдэг "Үл хайхрах хүчирхийлэл" эрс буурна гэж итгэж байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn