Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах үндэсний сургалтыг зохион байгуулав
2023.05.20

Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах үндэсний сургалтыг зохион байгуулав

Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах үндэсний сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг улсын хэмжээнд хамгийн олон буюу 43 Хамтарсан багийн 277 гишүүнтэй Баянзүрх дүүргээс эхлүүллээ.

Цаашид хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах замаар хүчирхийллийг бууруулах, салбар бүрийн үүрэг, оролцоо, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхэд, гэр бүлд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажил, арга хэмжээг зохион байгуулна. Сургалтад хамрагсдад амжилт хүсье.